Анхан шатны удирдах ажилтнууд удирдахуйн чадамжид суралцлаа

Баяжуулах үйлдвэрийн анхан шатны 128 удирдах ажилтан “Удирдахуйн чадамж” хөгжлийн хөтөлбөрийн сургалтад хамрагдлаа. Тус сургалтыг цехийн захиргаанаас санаачлан зохион байгуулж, “Багш боловсролын шинэчлэл” ТББ-ын багш, Хөдөлмөр ба боловсролын бодлого судлаач, Чадамжийн үнэлгээний үндэсний сургагч, доктор Б.Мянган удирдаж явуулав.

Сургалтын хүрээнд анхан шатны удирдах ажилтнууд “Сайн удирдагч гэж хэн бэ”, “Мэргэжилтнээс удирдагч руу шилжих шилжилт”, “Удирдахуйн үндсэн чадамжууд”, “Хүнээр дамжуулан үр дүнд хүрэх нь”, “Ажилтны онцлогт нийцүүлэн удирдах”, “Удирдагчийн өдөр тутмын харилцааны чадварууд” зэрэг сэдвээр хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо солилцсон байна. Өөрөөр хэлбэл, тус сургалтыг илтгэл, лекц хэлбэрээр бус, оролцогчдын өөрийн ажлын туршлага, бодит нөхцөлд тулгуурласан богино хэлэлцүүлэг, асуулт хариулт, эргэцүүлэл, тодорхой жишээ хосолсон оролцооны аргаар зохион байгууллаа. Мөн сургалтын үеэр оролцогчдын ажлын бодит нөхцөл, хүлээлт, хэрэгцээг тодруулах зорилгоор асуумж авсан байна. Уг асуумжийн үр дүнг 18 сарын турш үргэлжлэх хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт болон ажлын байрны нөхцөлтэй уялдуулан ашиглах юм.

Өдөр тутмын ажлын байранд ажилтнуудтай шууд харилцаж, чиглүүлэх үүрэг бүхий анхан шатны удирдах ажилтнуудад сайн мэргэжилтэн болон сайн удирдагчийн үүрэг, чадамжийн ялгааг эргэцүүлэн харах, шаардлагатай удирдахуйн үндсэн чадамжуудыг танин мэдэх, ажилтны ялгаатай онцлогт нийцүүлэн удирдах арга барилын ач холбогдлыг ойлгох, удирдагчийн өдөр тутмын харилцаанд хэрэглэгдэх сонсох, асуух, чиглүүлэх, эргэх холбоо өгөх чадварын талаар суурь ойлголт авах, 18 сарын хөгжлийн хөтөлбөрийн зорилго, хөгжлийн замналтай танилцах зэрэг олон боломжийг нэг дор цогцоор нь нээж буйд сургалтын ач холбогдол оршиж байгааг сургагч багш онцолсон. Түүнчлэн, анхан шатны удирдах ажилтны үүргийг зөвхөн үйлдвэрлэлийн ажлыг зохион байгуулах хүрээнд бус, хүн, баг, гүйцэтгэл, хөгжлийг удирдах үүрэгтэй холбох, өөрийн удирдах арга барил, хөгжүүлэх шаардлагатай ур чадварын талаар эргэцүүлэх зэрэг ойлголт, мэдлэгийг эзэмшүүлснээрээ онцлог байв.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %