ШИНЭ АЖИЛТНУУД “БАГШ, ШАВИЙН ГЭРЭЭ” БАЙГУУЛЛАА

Хүний нөөц, захиргааны хэлтсээс шинэ ажилтнуудын “Багш, шавийн гэрээ” байгуулах үйл ажиллагааг энэ онд гурав дахь удаагаа зохион байгууллаа. Хөтөлбөрийн гол зорилго нь шинэ ажилтан ажлын байрандаа хурдан дасан зохицох, мэргэжлийн болоод ерөнхий ур чадвараа хөгжүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагааны дүрэм журмыг мөрдөх, байгууллагын соёлыг хүндэтгэн баримтлах зэрэгт багшийн дэмжлэг, зөвлөгөөн дор суралцах боломж олгоход чиглэдэг. Өнөөдөр тус хөтөлбөрийн хүрээнд шинээр ажилд орсон болон шинэ ажил албан тушаалд томилогдсон дөрвөн ажилтан өөр өөрийн багш нартай “Багш, шавийн гэрээ”-гээ үзэглэж, баталгаажууллаа.

Энэ удаагийн “Багш, шавийн хөтөлбөр”-т Төрөлжсөн архивын дарга Б.Одонтуяа, Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч М.Энхцэцэг, Зааварлагч, арга зүйч Г.Хонгорзул, Архивын ахлах мэргэжилтэн А.Наранбаяр нар дадлагажуулагч багшаар ажиллах бол Хүний нөөц, захиргааны хэлтсийн Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн мэргэжилтэн Б.Биндэрьяа, Мэдээллийн технологи, цахим сангийн эрхлэгч Э.Ганбаяр, Цахим сангийн гэрээт ажилтан О.Нарангоо нар шинэ ажилтны дасан зохицох ур чадварт суралцахаар боллоо.

Хүний нөөц, захиргааны хэлтсээс тогтмол хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн онцлог, ач холбогдлын талаар Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаны дарга Б.Мөнхцэцэг тодотгохдоо, “Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын энэ оны А/45 дугаар тушаалаар Хүний нөөцийн бүрдүүлэлтийн журам шинэчлэгдэж, батлагдсан. Журамд шинээр ажилд орж буй ажилтан чиглүүлэх болон дадлагажуулах хөтөлбөрт хамрагдсан байна гэж заасан байдаг. Тэгэхээр чиглүүлэх хөтөлбөр нь ажлын байртайгаа танилцах анхны өдрөөс эхэлдэг бол дадлагажих нь заавал багшийн удирдлага дор доод тал нь 3 сарын хугацаатай хэрэгжинэ. Эндээс шинэ ажилтан ажлын байрандаа дасан зохицох сууриа тавих, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн мэдлэг чадвар эзэмших, үйлдвэрийн дотоод журам, бичиг баримт, соёлтой танилцах зэрэг олон боломжийг ажлын дадлагатай зэрэг нэг дор олж авах юм. Ингэснээр, шинэ ажилтан цаашдаа ямар нэг айдас, саад бэрхшээл багатай ажлаа хийх, туршлагажих боломжтой болдгоороо маш чухал хөтөлбөр” гэсэн юм.

“Багш, шавийн гэрээ” байгуулах үйл ажиллагааны төгсгөлд Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, хөтөлбөрт оролцогч багш, шавь нарт амжилт хүсэж, өнөөдрийн шинэ ажилтнуудын зорилго тэмүүлэл, зөв дадлууд маргаашийн Эрдэнэт үйлдвэрийн түлхүүр ажилтны үнэ цэнийг бүтээж байдгийг онцоллоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %