Эрдэнэт үйлдвэр чанар, байгаль орчны менежментийн тогтолцооны хөндлөнгийн аудитад хамрагдаж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартын давтан, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001 стандартын анхдагч баталгаажуулалтын хөндлөнгийн аудитын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Ерөнхий захиргааны II байрны “Зэс” танхимд боллоо. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2026 оны аравдугаар сарын 09-ний өдрийн А/266 дугаар тушаалаар томилогдсон аудитын баг арваннэгдүгээр сарын 04-нөөс 06-ны өдрүүдэд үйлдвэрийн зэс, молибдены баяжмал үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд олон улсын стандартын шаардлагын хэрэгжилт, менежментийн тогтолцооны үр нөлөөг үнэлж, баталгаажуулалтын аудит хийх юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2002 онд Монгол Улсын Засгийн газрын 146 дугаар тогтоолын хүрээнд ISO 9001 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, 2007 онд ISO 14001 байгаль орчны менежментийн тогтолцоог баталгаажуулсан уул уурхайн салбарын анхны аж ахуйн нэгж болсон түүхтэй. Олон жилийн турш менежментийн тогтолцоог тууштай хэрэгжүүлснээр бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамж, ажилтнуудын хариуцлага, үйл ажиллагааны үр ашиг, тасралтгүй сайжруулалтад ахиц гарсаар иржээ. Тус үйлдвэр олон улсын менежментийн стандартуудыг өмнө нь тус тусад нь хэрэгжүүлж байсан бол 2025 оноос нэгдсэн менежментийн тогтолцоонд шилжих ажлыг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд нийт 16 стандартын нийтлэг шаардлага, үйл явц, хяналт, сайжруулалтыг нэг тогтолцооны хүрээнд уялдуулан хэрэгжүүлж байгаа нь баримт бичгийн давхардлыг бууруулах, аудитын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, нөөцийн үр ашигтай хуваарилалт, дотоод хяналтыг сайжруулахад чиглэж байна.

Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжингийн танилцуулснаар, 2026 онд үйлдвэрийн 46 бүтцийн нэгжид есөн стандартын хүрээнд 135 аудитор оролцуулан дотоод аудитыг бүрэн хийж гүйцэтгэжээ. Цаашид стандартын нийтлэг шаардлагыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх, эрсдэлд суурилсан удирдлагыг бэхжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ, сайжруулалтын үйл ажиллагааг нэгтгэн удирдах зорилт тавин ажиллаж байна. Энэ удаагийн хөндлөнгийн аудитын хүрээнд чанарын менежментийн тогтолцооны баримтжуулсан мэдээлэл, үйл явцын нийцэл, бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамж, ханган нийлүүлэгчийн үнэлгээ, ажилтнуудын ур чадвар, сургалтын үр нөлөө, дээд удирдлагын манлайлал болон ажилтнуудын оролцоог үнэлнэ. Мөн дотоод аудитын үр дүн, үл тохирол, залруулах арга хэмжээ, эрсдэл, боломжид чиглэсэн үйл ажиллагаа, тасралтгүй сайжруулалтын хэрэгжилтийг шалгах юм.

Харин байгаль орчны менежментийн тогтолцооны хүрээнд байгаль орчны эрсдэлийн үнэлгээ, усны ашиглалт, хог хаягдлын менежмент, химийн бодис, урвалжийн хадгалалт, тээвэрлэлт, хэрэглээний хяналтыг онцгойлон авч үзнэ. Түүнчлэн, байгаль орчны хууль тогтоомж, зөвшөөрлийн хэрэгжилт, агаар, ус, хөрсний бохирдол, тоосжилт, дуу чимээний хяналт, болзошгүй осол, онцгой байдлын бэлэн байдал, байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулах үйл ажиллагааг үнэлэхээр төлөвлөжээ.

Аудитын багийг Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын мэргэжилтэн, аудитор Э.Эрдэнэцэцэг ахалж, Орхон аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, аудитор Г.Баасанбилэгт, бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн, аудитор Б.Баттуяа нар ажиллаж байна.

Аудитын үр дүнд үйлдвэрийн чанар, байгаль орчны менежментийн тогтолцооны стандартын шаардлагад нийцсэн байдал, хэрэгжилт, үр нөлөөнд хөндлөнгийн үнэлгээ хийж, цаашид сайжруулах чиглэлийг тодорхойлох юм. Түүнчлэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2027 онд ISO 9001, хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001, байгаль орчны ISO 14001, эрчим хүчний менежментийн ISO 50001 стандартын шаардлагын дагуу нэгдсэн баталгаажуулалтад хамрагдахаар төлөвлөж байна. Ийнхүү менежментийн тогтолцоогоо үе шаттай нэгтгэн хөгжүүлж буй нь үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, байгаль орчны хариуцлагыг бэхжүүлэх, эрсдэлд суурилсан удирдлагыг төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %