Үйлдвэрийн газрын хэмжээнд 21 хөдөлмөрийн эрүүл ахуйч бэлтгэгдлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын нөхцөлийг сайжруулах иж бүрэн арга хэмжээний 2026 оны төлөвлөгөөний хүрээнд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран, хөдөлмөрийн эрүүл ахуйн техникч бэлтгэх сургалтыг 2026 оны 08 дугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулсан.

Тус сургалтад үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн 21 ажилтан хамрагдаж, ажлын байрны эрүүл ахуйн хүчин зүйлсийг хэмжих, үнэлэх, хэмжилтийн багаж хэрэгсэлтэй ажиллах онол, дадлагын мэдлэг, ур чадвар эзэмшсэн байна.

Энэхүү сургалт нь хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт, үнэлгээг цаг алдалгүй гүйцэтгэх, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Сургалтын төгсгөлд оролцогчдоос шалгалт авч, амжилттай суралцсан ажилтнуудад, өнөөдөр болсон ХАБЭА-н хэлтсийн сарын зөвлөгөөний үеэр гэрчилгээг нь гардууллаа.

Мөн зөвлөгөөний үеэр, ажлын байрны ХЭМАБ-ын тэмдэг, тэмдэглэгээний хүртээмж, ойлгомжтой байдлыг сайжруулах, ажилтнуудын аюулгүй ажиллах зан үйл, эрсдэлийг таньж мэдэх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан “Ажлын байрны ХЭМАБ-ын тэмдэг, тэмдэглэгээ” сайжруулах тэмцээний дүн гарч, шилдгүүдийг байр эзлүүлж, шагнал гардууллаа.

Тэмцээнд оролцогч бүтцийн нэгжүүд ажлын байрны тэмдэг, тэмдэглэгээг стандарт, шаардлагад нийцүүлэн сайжруулж, аюулгүй ажиллагааны жишиг орчин бүрдүүлэх чиглэлээр амжилттай оролцсон юм. Тэргүүн байрт Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн Механикийн засвар үйлчилгээний хэсэг, Дэд байрт Ус хангамжийн цехийн Цэвэр ус хангамжийн хэсэг, Гутгаар байрт Спорт цогцолборын Үйлчилгээ, аж ахуйн хэсэг шалгарлаа. Тусгай байранд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэг, Засвар, механикийн заводын Механик цехийн Сэлбэг хэрэгсэл бэлтгэх хэсэг тус тус оржээ. Тэмцээнд идэвх санаачилгатай оролцож, ажлын байрны аюулгүй орчныг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан нийт хамт олонд баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье!

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %