“Өнөөгийн Эрдэнэт” сонин мянган өөр өнгө, үзэл санаа, мэдрэмж сэтгэл тээж буй

Телевизийн сэтгүүлчээс эхэлсэн хэвлэлийн салбарын орон зай дахь аялал минь сонин сэтгүүл, ном товхимол гээд цаасан дээр бичиглэж үлдээх бүтээл туурвилын ертөнцөд үргэлжилж байна. Тэр тусмаа ажил амьдралын эргүүлэг, хувь заяа “Өнөөгийн Эрдэнэт” сонинтой уяж, зуун дамжсан уурхай, уурхайчдын түүхийг бичих аз тохиол руу хөтөлж иржээ. 
Сэтгүүлч хүний хамгийн том чадамж, мэргэжлийн өгөгдөл бол хөрвөх ур чадвар гэж боддог. Тийм үнэлэмж ч манай салбарт бий. Телевиз, радио, цахим сэтгүүл зүйд хүч чадлаа сорьж байхдаа сонинд бичих, сэтгүүл эрхлэх далд хүсэл эрмэлзэл үргэлж дагаж явдаг байв. Тэрхүү хүсэл мөрөөдөл минь шинжлэх ухаан, үйлдвэрлэл танин мэдэхүйн “Эрдэнэт хөгжил” сэтгүүл, “Өнөөгийн Эрдэнэт” сониноор дамжин биеллээ олсон юм. Сонины нийтлэл бичиж сурвал сэтгүүл зүйн бүх төрөлд ажиллаж чадна гэж онол, дүрэм хэвлэл мэдээллийн салбарт үйлчилдэг. Сэтгүүлчийн ур чадварын суурь нь сонины редакцад тавигддаг болохоор тэр буй заа. 

“Өнөөгийн Эрдэнэт” сонины редакцыг өдий зэрэгт хүргэж, өөрийн өнгө төрхөө олоход олон сайхан эрхэм сэтгүүлчид, уран бүтээлчдийн билиг авьяас, оюун санаа, мэдлэг чадвар шингэсэн юм. “Ажилчны үг” нэртэй анхны дугаарыг ахмад сэтгүүлч Д.Ёндонравцаг эрхэлж, “Өнөөгийн Эрдэнэт”-ийг Монголын нэрт сэтгүүлч Ө.Тогоо үндэслэж, Р.Цэрмаа, Т.Батчулуун, Р.Оюун-Эрдэнэ, Ж.Оюун, Я.Энхтуяа, М.Одгэрэл нарын үе үеийн олон сэтгүүлчид үргэлжлүүлэн өнөө цагт авч иржээ. Уран бүтээлчдийн ган үзэгний торгон ир, үгийн мэргэнээр орон нутгийн шилдэг хэвлэл болтлоо хөгжиж, батжиж ирсэн “Өнөөгийн Эрдэнэт” сониныхоо 1000 дахь дугаарыг эрхлэх хувь завшаан дор бяцхан дурсамж, сэтгэгдлээ тэрлэж байгаадаа таатай байна. 
Цаг хором улиран оддог ч цадиг түүх зууныг өртөөлөн үлдэнэ. Монголчуудын бахархалт Эрдэнэт үйлдвэрийн түүхэн он жилүүдийг баяр бахдал, ололт амжилт, хүндрэл бэрхшээл, үйлс бүтээлтэй нь бичиж үлдээхдээ мянган өөр өнгө, үзэл санаа, хэлбэр агуулга, мэдрэмж сэтгэл тээж буй “Өнөөгийн Эрдэнэт” сонин бидний үнэт өв, бүтээл туурвилын дундаршгүй ундарга билээ. 
Уурхайчид, уншигчид та бүхэндээ “Өнөөгийн Эрдэнэт” сонины 1000 дахь дугаарын халуун мэндчилгээг дэвшүүлье. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %