Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс хагас зууны түүхээ өгүүллээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын хурал өнөөдөр “Оюу” танхимд боллоо. Баярын хурад Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн дарга, Орхон аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхдалай, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Г.Ёндон, Мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбооны Тэргүүн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Давааням, Гавьяат уурхайчин Д.Цагаан-Эрдэнэ, Орхон аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Түвшинжаргал, Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны дарга Мөнгөншагай болон тус хэлтсийн үе үеийн удирдлагууд, ахмадууд, инженерүүд, ажилтан албан хаагчид оролцов. 

Хурлыг нээж, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал үг хэлэхдээ, Хагас зуун жил гэдэг хүний амьдралд урт хугацаа, харин үйлдвэрийн газрын хувьд арвин туршлага хуримтлуулсан, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэсэн он жилүүд байдаг. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт 7000 гаруй ажилтан 121 нэр төрлийн ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангагдан, хэвийн бус нөхцөлд ажилладаг 4500 гаруй ажилтан 15 төрлийн хор саармагжуулах бүтээгдэхүүнийг тасралтгүй авч, өдөрт дунджаар 4500 ажилтанд халуун хоолоор үйлчилж байна. Эдгээр тоо бүрийн цаана ХАБЭА-н хэлтсийн ажилтнуудын өдөр тутмын хариуцлага, анхаарал, хөдөлмөр зүтгэл бий. Хэдхэн мэргэжилтнээс эхэлсэн хэлтэс өнөөдөр Хөдөлмөрийн аюулгүй байдлын товчоо, Эрүүл ахуйн товчоо, Цацрагийн аюулгүй байдлын товчоо гэсэн бүтэцтэй, олон чиглэлийг хамарсан мэргэжлийн тогтолцоо болон хөгжсөөр байгааг онцлоод, хүн хамгаалахын төлөө ажилладаг мэргэжилтнүүдэд баярын мэнд дэвшүүлсэн юм.

Энэ үеэр ХАБЭА-н хэлтэс хагас зууны түүхээ дүрс бичлэгээр баримтжуулан, кино бүтээлээр мөнхөлснөө толилуулав. 1976 оны 10 дугаар сарын 01-нд Ерөнхий инженерийн хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй байдал хариуцсан орлогчийг анх томилсноор үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, аж байдал, аюулгүй ажиллагааны анхдагч суурь тавигджээ. Улмаар 1977 онд Хөдөлмөр хамгаалал, техник, аюулгүй байдлын хэлтэс албан ёсоор байгуулагдсан юм. 1991 онд Хөдөлмөрийн хэлтсийн дэргэд Үйлдвэрлэлийн эрүүл ахуйн лаборатори байгуулагдаж, ажлын байрны тоосжилт, хорт бодис, дуу шуугиан, чичиргээ зэрэг сөрөг хүчин зүйлсийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэмжиж, үнэлэх шинэ шат эхэлсэн. 1997 онд хөдөлмөр хамгааллын удирдлагын систем батлагдаж, 2008 онд 18001 олон улсын стандарт нэвтрүүлж, Монгол Улсад анх удаа гэрчилгээ авч байжээ. 2021 оноос Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоондоо ISO 45001 стандарт нэвтрүүлэн ажиллаж байна.

Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн 26 бүтцийн нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан нийт 78 мэргэжилтэн ажлын байрны аюулыг тодорхойлон, тэдгээрийг арилгахын төлөө ажиллаж байна.

Ойн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ус хангамжийн цехийн ХАБЭА-н товчооны инженер С.Дашдорж Алтангадас одонгоор, ХАБЭА-н хэлтсийн Эрүүл ахуй товчооны хөдөлмөрийн эрүүл ахуйч О.Орхончимэг Хөдөлмөрийн хүндэт тэмдгээр энгэрээ мялаалаа. Мөн Засвар, механикийн зоводын ХАБЭА-н товчооны инженер Э.Чинсанаа, Автотээврийн цехийн ХАБЭА-н товчооны инженер П.Пүрэвсүрэн нар Тэргүүний уурхайчид цол тэмдгээр, Барилга засварын цехийн ХАБЭА-н товчооны инженер Э.Нандинцэцэг Хөдөлмөрийн Тэргүүний ажилтан, ХАБЭА-н хэлтсийн инженер С.Баярцэцэг Хөдөө аж ахуйн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдав.  

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %