Э.ЭРДЭНЭБАЯР: Спартакиад цахимжиж, чансаатай өрсөлдөөний шинэ тогтолцоо бүрдэж байна

Эрдэнэт үйлдвэрийн 46 дугаар спартакиад 10 дугаар сарын 31-нээс эхэлсэн бөгөөд ажилчид спортын 12 төрлөөр ирэх сарын 05 хүртэл өрсөлдөнө. Энэ удаагийн спартакиадын онцлог, зохион байгуулалтын талаар Спорт цогцолборын Ахлах арга зүйч Э.Эрдэнэбаяраас тодрууллаа.

-Энэ удаагийн спартакиад спортын ямар төрлүүдийг хамарч байна. Гол онцлог нь юу вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн уламжлалт 46 дугаар спартакиад дартс, бадминтон, волейбол, сагсан бөмбөг, усанд сэлэлт, ширээний теннис, шатар, даам, олс таталт, корн холл, хэвтээ шахалт, пиклбол гэсэн спортын 12 төрлөөр явагдаж байна. 10 дугаар сарын 31-нд дартсаар эхэлсэн. Өчигдөр бадминтоны тэмцээн явагдаж дүнгээ гаргалаа. Үүний дараа ширээний теннисний тэмцээнээр спартакиад үргэлжилнэ. Бид жил болгон спартакиадад спортын шинэ төрөл оруулдаг. Энэ жилийн хувьд пиклболыг сонгож, үйлдвэрийн хэмжээнд хөгжүүлэх зорилгоор анх удаа оруулж байгаа. Манайх өнгөрсөн хоёрдугаар сард шинэ төрлийн спортыг Эрдэнэтэд нутагшуулах зорилгоор Монголын пиклболын холбоотой хамтран бүх бүтцийн нэгжийн арга зүйчдэд сургалт зохион байгуулсан. Үүний үр дүнд пиклболын спортыг яг мэргэжлийн түвшинд сургах, хөгжүүлэх боломж бүрдсэн. Одоо Спорт цогцолборт долоо хоногт хоёр удаа Эрдэнэт үйлдвэрийн ажилчид хичээллээд явж байгаа. Тийм учраас танилцуулах хэлбэрээр спартакиадын төрөлд оруулж, эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрлөөр аварга шалгаруулах гэж байна. Тэмцээнүүд зөвхөн амралтын өдрүүдээр явагдаж байгаа.

-Хаалтын үйл ажиллагаа хаана, ямар зохион байгуулалттай болох вэ?

-Тэмцээний хаалтын үйл ажиллагаа 12 дугаар сарын 05-нд “CuMo Arena”-д зохион байгуулагдана. Сагсан бөмбөгийн болон волейболын аваргын төлөөх гал гарсан тоглолтууд тэнд явагдана. Мөн олс таталтын аваргын төлөөх эрчүүдийн эмэгтэйчүүдийн тэмцэл, хүч тэнцүү өрсөлдөөн болно. Ерөнхийдөө хамгийн сонирхолтой, багийн төрлүүдийн шийдвэрлэх тоглолтууд хаалтын үйл ажиллагаан дээр явагдаж, тэнд шагналаа гардах юм. Мөн нэгдсэн дүнгээр байр эзлүүлж, шилдгийн шилдэг багт шилжин явах цомыг хүндэтгэлтэй гардуулна.

-Энэ жилийн спартакиадад хэдэн багийн хичнээн тамирчин оролцох вэ?

-Энэ жилийн бас нэгэн онцлог нь бид бүх тэмцээн уралдаанаа цахимжуулж байгаа.  Жишээ нь, баг тамирчид маань цахимаар бүртгүүлж байгаа. Одоогоор 710 тамирчин бүртгүүлээд байна. Бидний тооцоогоор спортын бүх төрөлд 2000 гаруй тамирчин бүртгүүлэх ёстой. Цахим бүртгэлийн эрхийг цех хариуцсан арга зүйч нарт өгчихсөн байгаа. Тухайлбал, цахимаар ороод, 12 дугаар цэцэрлэг, Гэрээт дотоодын цэрэг, Цагдаагийн хэсгийн хамтарсан багийн тамирчин Н.Даваасүрэн гэдэг дээр дарахад /сурв.дэлгэц дээр үзүүлэв/ шатрын төрөлд оролцох мандат нь автоматаар харагдах жишээтэй. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдаар хязгаарлагдахгүй хэн ч байсан https://spartakiad.emchub.mn/public/standings -аар тэмцээний тоглолтын хуваарь, дүн мэдээлэл зэргийг харж болно. Мөн санал хүсэлтээ илгээх боломжтой. Өмнө нь бид сугалааг гар аргаар хийдэг байсан бол одоо автоматаар шийдэгддэг болсон.

-Цахимжсанаар ямар давуу талууд бий болж байна?  

-Хугацаа маш их хэмнэж байна. Тэмцээн хэл амгүй, шударгаар, олон улсын жишгээр явагдах нөхцөл бүрдсэн. Ер нь Монгол Улсын спортын холбоодууд цахимжих хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Харин манай Спорт цогцолбор энэ тал дээр түрүүлж алхаж байгаа. 

-Эрдэнэт үйлдвэрийн 46 дугаар спартакиадад хэдэн багийн, хичнээн тамирчин оролцож байгаа вэ?

-Манайхаас бүх бүтцийн нэгжийг хүйсийн харьцаа, ажилтнуудын тоотой уялдуулан хооронд нь нэгтгээд, 16 баг болгосон байгаа. Одоогийн байдлаар цахимаар 710 тамирчин бүртгүүлсний 444 нь эрэгтэй, 226 нь эмэгтэй байна. Спартакиадын 12 төрөлд нийтдээ 2000 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлэх тооцоо бий. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр ажилтнаа өвдсөн хойно нь халамжаар хангадаг биш, спортоор хичээллэсэн хүмүүст урамшуулал оноо өгөхийг чухалчилж байна. Спортоор хичээллэвэл, тэмцээн уралдаанд орвол илүү оноо өгнө. Жилийн эцэст хамгийн өндөр оноо цуглуулж, өөрийнхөө эрүүл мэндэд анхаарсан ажилтныг урамшуулаад явна. Мөн тэмцээн уралдаанд орж байгаа багуудын чансааг үнэлнэ.   Одоо бол чансаа байхгүй болохоор хэнтэй ч хамаагүй таараад тоглож байгаа. Чансаатай болчихоор дараа жил өмнө нь түрүүлж байсан тамирчин, дэд байрт шалгарсан хүнтэй ранкаараа аваргын төлөө л таарах магадлалтай. Энэ бол олон улсын жишиг.

-Сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлалаа.

 

 

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Э.ЭРДЭНЭБАЯР: Спартакиад цахимжиж, чансаатай өрсөлдөөний шинэ тогтолцоо бүрдэж байна
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Манай станц Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 4,3 хувийг хангадаг
С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %