Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл гараанаас хөдөллөө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд байгуулах Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах компанийг шалгаруулаад байна. Ингэснээр, Монгол инженерүүд, тэр тусмаа Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн уурхайчдын олон жилийн хүсэл мөрөөдөл биеллээ олох том алхам хийгдлээ. Энэхүү төсөл нь УИХ-ын баталсан “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслүүдийн нэг юм. 
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтын материалыг олон улсын нээлттэй цахим хуудсанд байршуулж, зэс, металлургийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч 20 гаруй улсын нийт 55 компанид мэдээлэл хүргүүлснээс долоон улсын 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналаа ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 60 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс тэдгээрийн ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү, эдийн засгийн чадавх болон бусад холбогдох шалгуур үзүүлэлтийг харгалзан үнэлэхэд, БНХАУ-ын “China Nonferrous Metal Industry’s Foreign Engineering and Construction” компани шалгарсан байна. 
Одоогоор Ерөнхий сайдын 2026 оны 136 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын 2026 оны 58 дугаар тушаалаар байгуулагдсан Дэд ажлын хэсгүүд төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах компанитай хэлэлцээр хийх, гэрээний төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг боловсруулан, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байна.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулснаар шинээр олон ажлын байр бий болох, дэвшилтэт технологи нутагшуулах, ашигт малтмалын боловсруулалтыг шат ахиулан хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. 
Мөн зөвхөн нэмүү өртөг шингэсэн катодын зэс үйлдвэрлэж экспортлох бус, харин катодын зэс боловсруулж, өндөр технологи шингэсэн дараагийн шатны эцсийн бүтээгдэхүүн болох кабель утас, зэс нунтаг, хоолой гэх зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж илүү үр ашигтай ажиллуулах, кластер хэлбэрээр бусад үйлдвэрүүдийг хөгжүүлэх бодлого төслийн хүрээнд баримталж буйг төслийн багийнхан онцоллоо. 
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Э.ЭРДЭНЭБАЯР: Спартакиад цахимжиж, чансаатай өрсөлдөөний шинэ тогтолцоо бүрдэж байна
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Манай станц Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 4,3 хувийг хангадаг
С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %