Хөрсний тээвэрт эргэлт хийсэн Мөчлөгт урсгалт технологи

Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан стратегийн том төсөл хөтөлбөрүүдийн нэг нь Ил уурхайн хөрсний тээвэрт нэвтрүүлж буй Мөчлөгт урсгалт тээврийн технологи төсөл юм. Одоогоос зургаан жилийн өмнө дэлхийн ижил төстэй уурхайд, тэр тусмаа 150 метрийн гүнтэй ил уурхайнуудад амжилттай “суурьшсан” эл технологи, Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд нутагшихаар гараанаас хөдөлж байв. Харин энэ цаг үе дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын хорио цээртэй давхцаж, үүнийг дагасан тээвэр ложистик, бараа, түүхий эдийн сүлжээний саатал, хил гаалийн хориг, санхүүгийн хямрал, тоног төхөөрөмж, эд ангийн үнийн өсөлт гэх зэрэг хүндрэл бэрхшээлүүд төслийн үйл явцад тодорхой хэмжээний гацаа үүсгэсэн юм. Гэсэн хэдий ч төслийн гүйцэтгэгч ХБНГУ-ын “3BTEC Aufbereitungssysteme GmbH” компани, захиалагч талаас Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын тууштай, зөв бодлого, инженер техникийн ажилтнуудын ур чадвар нэгдэж, хоршсон хичээл зүтгэлийн үр дүнд эдүгээ Ил уурхайд Мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу конвейерын системээр уулын цул тээвэрлэхэд бэлэн болжээ. Төсөл, бүтээн байгуулалт, зорилго, үр ашиг гээд шинэ технологийн талаар сурвалжлахаар очиход Ил уурхайн дарга Д.Эрдэнэбаатар, Мөчлөгт урсгалт тээврийн хэсгийн дарга Д.Бат-Эрдэнэ нар бүтээн байгуулалтаа танилцуулахаар хүлээж байв. Үе үеийн уурхайчдын олон жилийн хөдөлмөр шингэсэн шинэ байгууламжийн дэргэдээс энэ удаа сурвалжиллаа. 

Уулын цулын уламжлалт тээвэртэй мөчлөгт урсгалт технологийг хослуулах нь
“Манайх шиг 150 метрээс дээш гүн ил уурхайд Мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх нь үйлдвэрлэлийн өндөр үр ашигтай гэж олон улсын практик, туршлагууд баталдаг. Төсөл хэрэгжүүлэх болсон гол үндэслэл энэ“ гэж Ил уурхайн дарга Д.Эрдэнэбаатар ярианыхаа хамгийн эхэнд онцлов. Үндсэндээ “Яагаад Мөчлөгт урсгалт тээврийн технологи хэрэгжүүлэх болов?” гэх асуултад ингэж товч бөгөөд тодорхой хариулсан. 
Хөрсний тээврийн мөчлөгт урсгалт технологи нэвтрүүлэх төсөл нь “Эрдэнэтийн-Овоо” ордын баруун хойд хэсгийн ил уурхайн баруун урд ханын дагуу 1355 метрийн түвшнээс дээшээ 1385 метр хүртэлх зайд налуу конвейер ашиглаж, цаашаа тэгш талбайд хоосон чулуулаг, бага агуулгатай хүдэр тээвэрлэх зориулалттай. Энэхүү суурилагдсан конвейерын системийн нийт урт 2740 м, жилд 7 сая м3 хөрс тээвэрлэх хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл, 2.8 км зайд уулын цул тээвэрлэнэ. Бүтцийн хувьд дөрвөн хэсгээс бүрдэнэ. Уурхайгаас цул тээвэрлэж буй хүнд даацын өөрөө буулгагч авто машин бутлуурын байгууламж дээр ачаагаа буулгана. Тэндээсээ дөрвөн хэсэг конвейерын төхөөрөмжөөс бүрдэх 2.8 км зам туулж, 9А овоолгын талбайд байрлах овоолго үүсгэгч рүү хүрнэ. Үүнээс залгаад 80 метр кубын багтаамж бүхий бункерээс хүнд даацын өөрөө буулгагч машинд ачиж, овоолго руу тээвэрлэнэ. Хэрэв бункер дүүрсэн тохиолдолд 15 мянган метр кубын багтаамжтай хоёр хэсэг талбайд буулгаж, өөрөө буулгагч авто машинд ачихад бэлтгэнэ. Ингэж уламжлалт экскаватор-автосамосвал хосолсон уурхайн тээвэрлэлтийн системийг экскаватор-автосамосвал-конвейер хосолсон тээвэрлэлтэд шилжүүлэх нь орчин үеийн их гүнтэй, том хэмжээний ил уурхайд тээврийн зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх хамгийн үр ашигтай шийдэл юм. 

Үйлдвэрлэлд өгөх үр ашиг хийгээд хөрөнгө оруулалтаа нөхөх зураглал
Тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэлийн горимд шинэ техник, технологи нэвтрүүлэхэд хамгийн чухал асуудал нь эдийн засгийн үр өгөөж. Тиймдээ ч судалгаа, нарийн тооцоолол, туршилтад их цаг хугацаа шаардагддаг нь зүйн хэрэг. Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийн анхны хөрөнгө оруулалт 40.7 сая ам.доллар байв. Харин төслийн хэрэгжилтийн явцад тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 52.6 сая ам долларт хүрчээ. Төслийн ТЭЗҮ-д тусгаснаар энэхүү хөрөнгө оруулалтыг 13 жилийн дотор нөхөх тооцоололтой ажиллах юм. 
Хөрсний тээвэр дэх конвейерын системийн технологийн гол давуу тал нь уулын цул тээвэрлэлтийн өөрийн өртгийг 20 хүртэл хувиар бууруулна. Ил уурхайн үйл ажиллагааны нийт зардлын 49 орчим хувийг уулын цул тээвэрлэх зардал эзэлдэг бөгөөд шинэ технологи нэвтрүүлсний үр дүнд тээврийн зардал дээрх үзүүлэлтээр хэмнэгдэнэ гэсэн үг. Түүнчлэн, хүнд даацын өөрөө буулгагч авто машин хоёроор цөөрнө. Өөрөөр хэлбэл, хоёр том машины үүргийг шинэ конвейерын систем орлон гүйцэтгэнэ. Ингэснээр, Эрдэнэт үйлдвэр өөрөө буулгагч хүнд даацын хоёр авто машин худалдаж авах хөрөнгө оруулалтаа өөр чухал шаардлагатай техник, тоног төхөөрөмж рүү шингээх боломж бүрдэж байна. Энэ бол үйлдвэрлэлд өгөх эдийн засгийн бодит үр өгөөж юм. Дараагийн нэг ач холбогдол нь Ил уурхайгаас 2.8 км замд уулын цулыг конвейероор зөөснөөр энд ашиглагдах тээврийн хэрэгслээс ялгарах хүлэмжийн хий, түлш зарцуулалтын хэмжээ багасах, тоосжилт буурах зэрэг байгаль орчинд ээлтэй олон давуу талтай. Чухлаас чухал нөгөө нэг үр ашиг гэвэл ажлын бүтээмж нэмэгдэх таатай нөхцөл үүснэ. Ил уурхайгаас жилд 34 сая метр куб уулын цул тээвэрлэдэг. Үүний тал хувийг Баяжуулах үйлдвэрт хүдэр хэлбэрээр өгдөг бол үлдсэн талыг овоолгууд руу тээвэрлэдэг. Хоосон чулуулаг, бага агуулгатай болон исэлдсэн хүдэр гээд овоолгууд руу очих уулын цулыг шинэ системээр тээвэрлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал сайжирч, ажлын бүтээмж дагаад өсөх онцгой боломж энд бүрджээ.


 
Конвейерын систем дээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүд ажиллана
Шинэ технологи нэвтрүүлэхдээ Ил уурхай, үйлдвэрийнхээ дотоод боломж, ажилтнуудаас хүний нөөцийн цөмөө бүрдүүлжээ. Энэ туршлагаас Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын хөрвөх чадвар, шинэ техник, технологи дээр ажиллах чадамж ямар түвшинд буйг харж болно. Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр энэ ажил дээр 48 ажлын байр шинээр бий болжээ. Технологи нутагшуулж, жигдрүүлэх гэдэг цаг хугацаа, байнгын хариуцлага хяналт шаардах тул энэ ажлыг зохицуулж, хариуцах Мөчлөгт урсгалт тээврийн хэсгийг шинээр байгуулсан байна. Шинэ хэсэгт ажлын байр нэмэгдсэнээр Ил уурхай нийт 590 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах болов. Харин одоогоор шинэ технологийн хэсэгт мастер, механик, хяналтын болон цахилгааны инженер, тоног төхөөрөмжийн засварчид, операторууд гээд 44 ажилтан ажлаа хүлээн авч, 12 цагийн ээлжийн горимоор ажиллаж эхлээд буйг хэсгийн дарга Д.Бат-Эрдэнэ онцолсон. Ажилтнуудаа бэлдэхдээ тухайн бүтцийн нэгжүүд дээр нь үе шаттай сургалтад хамруулж, төслийн гүйцэтгэгч компанийн Герман мэргэжилтнүүд ирж, ажиллах арга зүйн мэдлэг өгч, дадлагажуулжээ. Ингэж Мөчлөгт урсгалт тээврийн технологи дээр ажиллах ажилтнууд өөр өөрийн цех нэгж дээр бэлтгэгдэж, конвейерын системийг аюулгүй найдвартай, мэргэжлийн түвшинд ажиллуулах баг бэлэн болсон юм. 


Туулсан зам ба Ирээдүй
Эрдэнэт үйлдвэрийнхэн Ил уурхайдаа энэ төслийг нэвтрүүлэх талаар 2010 оноос ярьж эхэлжээ. Судалгаа шинжилгээ, мэдээлэл, туршлага солилцох үйл явц үргэлжилсээр 2020 онд бодит ажил хэрэг болох боломж бүрдэж, тухайн оны 5 дугаар сарын 28-ны өдөр төслийн бүтээн байгуулалтын анхны шанг татлаа. Төслийн гүйцэтгэгчээр ХБНГУ-ын “3BTEC Aufbereitungssysteme GmbH” компани шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулав. Тодруулбал, төсөл 18 сарын хугацаанд бүрэн хэрэгжиж, ашиглалтад оруулахаар төлөвлөгдөж байв. Гэвч энэ цаг үед дэлхий нийтэд нүүрлэсэн ковид цар тахлын нөлөөгөөр санхүү эдийн засаг, геополитекийн хямрал, бэрхшээлүүд тулгарч, төслийн явц тодорхой хугацаанд удааширсан ч талууд уйгагүй урагшлуулах зүтгэлээ зогсоосонгүй. Ингэснээр, удааширсан байдалтай байсан төслийн ажил 2023 оны 7 дугаар сарын 21-нд талууд дахин хэлэлцээр хийж, гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулан сунгаснаар эрчимтэй өрнөж эхэлсэн юм. Үр дүнд нь Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн хөрсний тээвэрт Мөчлөгт урсгалт тээврийн технологи бүрэн утгаараа нэвтэрч, уулын цулын тээвэрлэлт шинэ, боловсронгуй горимоор үргэлжлэх болж байна. Ингээд зогсохгүй, Ил уурхайнхан шинэ горимтойгоо зэрэгцүүлэн, ирээдүйгээ зурж байна. Цаашид уулын цул тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж, баталгаажуулах, бүтээмж нэмэгдүүлж, илүү сайжруулах зорилгоор одоогийн байгаа конвейерын төгсгөлийн хэсгээ сунган, уртасгаж тавихаар төлөвлөжээ. Хөрсний тээвэрт эргэлт хийсэн Мөчлөгт урсгалт тээврийн технологи ийн үргэлжлэх нь... 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Э.ЭРДЭНЭБАЯР: Спартакиад цахимжиж, чансаатай өрсөлдөөний шинэ тогтолцоо бүрдэж байна
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Манай станц Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 4,3 хувийг хангадаг
С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %