"Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК нэгдлийн компаниудын туршлага солилцох уулзалт боллоо

"Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-аас нэгдлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор бүрэлдэхүүн компаниудынхаа эрсдэлийн удирдлага, хяналт хариуцсан ажилтнуудын дунд ISO 31000:2018 стандартыг нэвтрүүлэх сайн туршлага, тулгамдаж буй сорилтоо харилцан хуваалцах уулзалтуудыг нэгдсэн хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.

Уулзалтад "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-ийн Эрсдэлийн удирдлага, хяналтын газар, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Багануур" ХК, "Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн төлөөлөл болон зөвлөх баг болох "Ворлд стандарт консалтинг" ХХК-ийн мэргэжилтнүүд оролцов. Уулзалтаар компаниудын эрсдэлийн удирдлагын засаглал, эрсдэлийн соёл, үйл явцын хэрэгжилт, мэдээллийн цахим системийн туршлагыг судалж нэгдлийн жишиг аргачлал, гарын авлагыг шинэчлэх, ISO 31000:2018 стандартын нийцлийн үнэлгээ, хөндлөнгийн аудитад бэлтгэх туршлагаа хуваалцах, мөн сайн туршлагыг бусад компанид нэвтрүүлэх боломжийг тодорхойлохыг зорилоо.

Эдгээр уулзалтын эхний үйл ажиллагаа 2026 оны 11 дүгээр сарын 09-нд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т болж өндөрлөсөн бөгөөд үүнийг тус үйлдвэрийн Дотоод хяналт, мониторингийн хэлтэс зохион байгуулав. Уулзалтыг хэлтсийн дарга Б.Энхжин, үйлдвэрт хэрэгжүүлж буй нэгдсэн менежментийн тогтолцоо, эрсдэлийн нэгдсэн удирдлага, дотоод хяналт, мониторингийн үйл ажиллагааны талаар оролцогчдод нээлттэй танилцуулж эхлүүлсэн бол үргэлжлүүлэн тус хэлтсийн Стандарт, эрсдэлийн нэгдсэн удирдлагын албаны тэргүүлэх мэргэжилтэн Т.Ууганбаяр, Х.Адъяацогт нар үйлдвэрийн газрын эрсдэлийн удирдлагын манлайлал, оролцоо, үүрэг хариуцлагын хэрэгжилт, эрсдэлийн соёлыг төлөвшүүлж буй болон эрсдэлийн удирдлагыг төлөвлөлт, үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад нэгтгэж буй туршлагаа хуваалцлаа. Мөн эрсдэлийг тодорхойлох, шинжлэх, дүгнэх, хариу арга хэмжээ авах, тайлагнах үйл явц, эрсдэлийн мэдээллийн цахим систем, мэдээллийн сан, тайлагналын жишгээ танилцууллаа.

Мөн "Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын албаны дарга О.Мягмарсүрэн компанийн зүгээс хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг танилцуулсан бол "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-ийн Эрсдэлийн удирдлага, хяналтын газрын Эрсдэлийн удирдлага хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цэлмэгтуяа нэгдлийн зүгээс эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд баримталж буй нэгдсэн бодлого, зорилго, зорилтуудыг танилцуулав.

Түүнчлэн, оролцогчид үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж, зарим бүтцийн нэгжийн эрсдэл хариуцагчидтай ажлын байран дээр нь уулзан, мэдлэг түгээх ажлын байруудаар зочиллоо.

Туршлага солилцох уулзалтын дараагийн шат 11 дүгээр сарын 21-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д болно. Уулзалтуудын дараа толгой компани болон зөвлөх баг компани бүрийн сайн туршлага, бэрхшээл, сургамж, бусад компанид нэвтрүүлж болох саналыг нэгтгэж, оролцогч компаниудтай зөвлөлдсөний үндсэн дээр нэгдлийн эрсдэлийн удирдлагын жишиг аргачлал, гарын авлагад тусгах бөгөөд цаашид нэгдлийн компаниудын эрсдэлийн удирдлагын чиглэлээр хамтран ажиллах арга хэлбэрийг тодорхойлох юм.

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Э.ЭРДЭНЭБАЯР: Спартакиад цахимжиж, чансаатай өрсөлдөөний шинэ тогтолцоо бүрдэж байна
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Манай станц Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 4,3 хувийг хангадаг
С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %