Засвар, механикийн заводын өргөтгөл шинэчлэлийн ажил үе шаттай үргэлжилж байна

Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн заводын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үндэсний машин үйлдвэрлэлийн суурийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Механик цехийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна.
 Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.2.1.2 дахь заалт болон “Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл”-д Засвар, механикийн заводыг үндэсний машин үйлдвэрлэлийн суурь болгон хөгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тусгагдсан. Энэхүү зорилтын хүрээнд Цутгуурын цехийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлыг жилд 5200 тонноос 7000 тоннд, Механик цехийн хүчин чадлыг 3355 тонноос 5920 тоннд хүргэхээр төлөвлөсөн юм. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Цутгуурын цехийн өргөтгөлийн барилгыг 2025 онд хүлээн авч, 2026 оны эхний хагас жилд суурь машин, тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулан бүрэн ашиглалтад оруулаад байгаа юм.
Харин Механик цехийн өргөтгөлийн барилгын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд “Би Энд Би констракшн” ХХК гүйцэтгэж байна. Нийт 144 метр урт, 30 метр өргөн, 4320 ам метр талбай бүхий уг өргөтгөл нь үйлдвэрлэлийн орчин, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл юм. Өнөөдрийн байдлаар өргөтгөлийн барилгын суурь болон шалны ажлууд бүрэн дуусаж, хана, дээврийн угсралт болон инженерийн дэд бүтцийн ажлууд үргэлжилж байна. Барилгын ажлын гүйцэтгэл 63 хувьд хүрчээ.
Механик цехийн өргөтгөлийг ашиглалтад оруулснаар Засвар, механикийн заводын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн боломжийг өргөжүүлэх, үндэсний машин үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Э.ЭРДЭНЭБАЯР: Спартакиад цахимжиж, чансаатай өрсөлдөөний шинэ тогтолцоо бүрдэж байна
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Манай станц Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 4,3 хувийг хангадаг
С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %