"CuMo ARENA"-ИЙН НЭЭЛТЭД ЗОРИУЛСАН, ХҮЧИТ 128 БӨХИЙН БАРИЛДААНД УЛСЫН ГАРЬД М.ЛХАГВАГЭРЭЛ ТҮРҮҮЛЛЭЭ

Монгол бөхийн уламжлал, уран мэх, хүч бярыг гайхуулсан хүчит 128 бөхийн барилдаан Орхон аймгийн Эрдэнэт хотын "CuMo Arena" цогцолборт өргөн дэлгэр болж, амжилттай өндөрлөлөө.

Монгол бөхийн дэвжээнд хүч чадал, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин барилдсан хүчит бөхчүүдийн дундаас улсын гарди М.Лхагвагэрэл онцгойрон шалгарч, барилдааны түрүү бөхөөр тодорлоо. Харин улсын арслан Э.Оюунболд уран мэх, дайчин барилдаанаа үзүүлэн үзүүрлэж, үзэгч олныг баясгав.

Ийнхүү, барилдааны их шөвөгт улсын арслан Б.Бат-Өлзий, аймгийн арслан Н.Өсөхбаяр нар шалгаран үлдэж, хүчтэнүүдийн өрсөлдөөн улам сонирхолтой, өрсөлдөөнтэй өрнөсөн юм.

128 хүчит бөхийн хүч сорьсон энэхүү барилдаан нь Монгол бөхийн өв уламжлал, ёс жаяг, эрэмбэ дарааг эрхэмлэн дээдлэхийн зэрэгцээ бөх сонирхогчдын хувьд баяр бахдал, омогшил дүүрэн спортын нэгэн сайхан үйл явдал боллоо.

Барилдааны турш бөхчүүдийн уран мэх, хурц дайчин барилдаан, хүч чадлын өрсөлдөөнийг үзэж сонирхсон Эрдэнэт хотын төдийгүй бүс, орон нутгийн бөх сонирхогчид хүчит бөхчүүдээ халуун алга ташилтаар урамшуулж байлаа.

Эрдэнэт хотноо, "CuMo Arena"-д анх удаа зохион байгуулагдсан хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, их шөвөгт шалгарсан бөхчүүддээ баяр хүргэж, цаашдын барилдаан, спортын их замналд нь өндөр амжилт хүсэн ерөөе! Монгол бөхийн босоо цагаан хийморь мөнхөд бадартугай!

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Э.ЭРДЭНЭБАЯР: Спартакиад цахимжиж, чансаатай өрсөлдөөний шинэ тогтолцоо бүрдэж байна
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Манай станц Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 4,3 хувийг хангадаг
С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %