Ажил, мэргэжлийн ур чадварын улсын уралдааны шилдгүүд тодорлоо

Дэлхийн чанарын долоо хоногийг угтан зарласан ажил, мэргэжлийн уралдаанд шалгарсан ажилтнуудад шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагааны эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, “Экспортын чанар-Итгэмжлэлийн баталгаа” зөвлөгөөнд оролцогчдод баяр хүргэн, амжилт хүслээ. Мөн зөвлөгөөнийг хамтран зохион байгуулагч байгууллагууд болон хамтран ажиллагаа бүхий түнш байгууллагуудын удирдлага, төлөөлөлд дурсгалын цом гардуулан, талархал илэрхийлэв.

Дэлхийн чанарын өдөрт зориулан химийн инженер, лаборатори, шинжилгээний шинжээчдийн дунд ажил мэргэжлийн ур чадварын уралдааныг Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсээс зохион байгуулж, шүүгчдийн бүрэлдэхүүнд итгэмжлэгдсэн байгууллагуудын мэргэжилтнүүд ажилласан байна.

Ур чадварын уралдаан эрдэс, нүүрс, нефть, ус зэрэг дөрвөн шинжилгээний төрлөөр явагдсан бөгөөд Эрдэс, түүхий эд, хүдэр баяжмалын бүтээгдэхүүний шинжилгээний төрөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтсийн Химийн төв лабораторийн химийн шинжилгээний шинжээч М.Гарамжав тэргүүн байр, тус хэлтсийн шинжээч Э.Сумъяа дэд байр, Геологийн судалгаа шинжилгээний төвийн шинжээч М.Анардагий гуравдугаар байранд тус тус шалгарчээ. Нүүрсний химийн шинжилгээний төрөлд Чанарын хяналтын хэлтсийн Түлшний лабораторийн шинжээч Э.Хишигням, “CCIC MN HK” компанийн шинжээч У.Имүжин, Х.Тунгалаг нар эхний байруудыг эзэлсэн бол нефтийн бүтээгдэхүүн шинжилгээний төрөлд Текеномикс Монгол ХХК-ийн шинжээч Г.Уянга, шинжээч Б.Чулуунцэцэг, Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсийн Шатах, тослох материалын лабораторийн химийн шинжилгээний шинжээч П.Номинчулуун нар уралдаанд тэргүүлэв. Мөн усны химийн шинжилгээний төрөлд Ханлаб ХХК-ийн шинжээч П.Номин аваргалж, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжээч, Б.Жавзанпагма, шинжээч Б.Марал-Од нар удаах байранд шалгарч, шагналаа гардлаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Э.ЭРДЭНЭБАЯР: Спартакиад цахимжиж, чансаатай өрсөлдөөний шинэ тогтолцоо бүрдэж байна
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Манай станц Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 4,3 хувийг хангадаг
С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %