ХАЙРЫН ХҮЧИЙГ МЭДРҮҮЛСЭН "CuMo ARENA" ДАХЬ ОНЦГОЙ ҮДЭШ

Эрдэнэтчүүддээ өргөн барьж буй "CuMo Arena" цогцолборын нээлтийн ээлжит сюрприз задарлаа. Монголын поп урлагийн хойморт 31 жил замнаж, үе үеийн залуусын сэтгэл зүрхэнд олон хит дуугаараа хөг нэмж ирсэн алдарт Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Болдын “Хайрын хүч” бүрэн хэмжээний тоглолт энэ удаа "CuMo Arena"-д тухаллаа. Түүний фэнүүд, Эрдэнэтчүүд 2000 суудалтай "CuMo Arena" цогцолборын уужим танхимд битүү цуглаж, бүх цаг үеийн хит дууны аялгуунд хамтдаа цэнгэхээр, доргихоор сэтгэл догдлон ирсэн нь илт. Энэ л уур амьсгал Эрдэнэсийн хотын хамгийн том, сүүлийн үеийн соёл, спортын "CuMo Arena" цогцолборын танхимийг тэр чигт нь доргиож, залуу насны эрт урдын дурдатгал хийгээд, одоо цагийн омогшил цэнгэлд аялуулан саатуулах онцгой үдшийг бүтээж буй гэлтэй.

Үзэгчдийн бяцхан хүлээлтээс үүдсэн алга ташилт, уухайн чимээтэй зэрэгцээд "Хайрын хүч" тоглолт эхлэв. Зочин артист Quiza тоглолтыг нээж, "Хэн ч биш байхаас Хэн нэгэн бай, Хэн нэгэн байхаас Хэзээ ч бүү ай…" гэсээр анхны дуугаа дуулахад үзэгчид даган дуулж, анхнаасаа доргио үдэш ингэж нээгдэв.

1986 оны сургуулийн сурагч бяцхан хүүгээс 31 давхар Камертон гэдэг байшин, 21 давхар “Хайрын хүч”-ийг түгээсэн түүх дэлгэцэд хөвөрч, тайзнаа хийл хөгжмийн аялгуу гоцлох… Нүд гялбам гэрэл, өвөрмөц тайз засал, үегүй мэт бүжигчин залуус. “Зөвхөн чамруу” хит дуу, араас нь “Яах уу", “Чи хаана байна”… Ингэж дуучин Д.Болд, Эрдэнэтчүүдтэй мэндчилж, "CuMo Arena" бүхэлдээ Хайрын хүчинд умбах нь тэр.

“Дуугаралт нь гоё, үзэгчид нь доргио, танхим нь саруул, маш гоё орчин үеийн соёл, спортын ордонтой болсон Эрдэнэтчүүд та бүхэндээ баяр хүргэе. "CuMo Arena" ордныг барьж байгуулсан Эрдэнэтийн уурхайчдадаа баярлалаа. Ийм сайхан ордонд тоглолт хийхэд маш урамтай байна, 15 цомогт багтсан бүх хит дуугаа дуулна. Энэ үдэш та бүгдийнх” хэмээн мэндчилгээндээ онцолсон.

“Хайрын хүч”-ийн дараагийн зочин артист МУГЖ, дуучин Батцэцэглэн. Түүний донж гоёмсог хоолой, “Хайрын хүч”тоглолтын бас нэгэн шигтгээ байв. Дуучин Д.Болдтой хамтран дуулсан “Чамайг харснаас хойш”, “Жаргалтай” дуунууд гайхалтай төгс хоршил болжээ.

Дуу бүрийг нь даган дуулж, мартагдашгүй дурсамжаа нэгээр нэмж, Хайрын хүчийг хамтдаа мэдэрсэн "CuMo Arena”-гийн энэ үдшийг товч зураглахад ийм. Хайрын хүчийг түгээсэн энэ үдэш яах аргагүй онцгой, доргио болсон.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Э.ЭРДЭНЭБАЯР: Спартакиад цахимжиж, чансаатай өрсөлдөөний шинэ тогтолцоо бүрдэж байна
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Манай станц Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 4,3 хувийг хангадаг
С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %