“Аюулгүй ажиллагаанд авхаалжтай хандацгаая” тэмцээний аваргууд тодорлоо

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын дунд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хамгаалах хэрэгслийн зөв хэрэглээг хэвшүүлэх, аюулгүй ажиллагааны зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Аюулгүй ажиллагаанд авхаалжтай хандацгаая” тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгууллаа. ХАБЭА-н хэлтсээс санаачлан явуулж буй тус тэмцээний хоёр дахь шатны хаалт өнөөдөр Спорт цогцолборт болж, аваргуудыг шалгаруулав.

Тэмцээнд нийт 6 бүтцийн нэгжийн баг оролцож, хамгаалах хэрэгслийн зөв хэрэглээ, мэдлэг ойлголт, практик ур чадварын зургаан өртөө бүхий сонирхолтой даалгаврыг гүйцэтгэн хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Хоёр дахь шатны тэмцээнд аюулгүй ажиллагааны авхаалж, ур чадвараараа Дулааны цахилгаан станцын баг тэргүүлж, Ус хангамжийн цех дэд байр, Баяжуулах үйлдвэрийнхэн гуравдугаар байрт тус тус шалгарсан.

“Нэн түрүүнд-ХАБ” уриаг ажлын байрандаа эрхэмлэн, тэмцээнд амжилттай оролцож, мэдлэг, ур чадвар, багаар ажиллах чадвараараа манлайлсан шилдэг багуудад зохион байгуулагчдын зүгээс баяр хүргэж, шагналыг ирэх сарын 04-ний өдөр болох ХЭМАБ-ын үйл ажиллагааны тайлангийн хурлын үеэр гардуулахаа мэдээллээ.

Мөн аюулгүй ажиллагаа бол зөв хандлага, хариуцлага, хамтын оролцооны цогц ойлголт гэдгийг ажилтнуудад уг тэмцээнээр дамжуулан таниулахыг зорьсон гэж зохион байгуулагчид, шүүгчид энэ үеэр онцлов.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Э.ЭРДЭНЭБАЯР: Спартакиад цахимжиж, чансаатай өрсөлдөөний шинэ тогтолцоо бүрдэж байна
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Манай станц Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 4,3 хувийг хангадаг
С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %