Үйлдвэр технологийн парк байгуулах төслийн ажлыг эрчимжүүлнэ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллах, зэсийн баяжмал ачилт, ханган нийлүүлэлт, бүтээн байгуулалтын ажлын талаар хэлэлцлээ.
Засвар угсралтын цех аваргуудаа тодруулав
Засвар угсралтын цех Шороон үхэр жилийн Хөдөлмөрийн аваргаа тодруулав.
Харвардын бизнесийн менежментэд суралцаж байна
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх “Бизнес академи” нь Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр Монголд нэвтрүүлж байгаа бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, ирээдүйн манлайлагч, удирдагч нарт зориулж тус хөтөлбөрийг өнөөдрөөс эхлүүллээ.
Чанарын менежментийн тогтолцооны сургалтад 624 ажилтан хамрагдав
Анх удаа Засвар механикийн завод Чанарын менежментийн тогтолцооны гарын авлага боловсруулан гаргаж, нийт 624 ажилтанд танилцуулан сургалтад хамруулжээ.
Цар тахлын халдвар буурчээ
Коронавируст цар тахлын шинэ хувилбар дэгдсэнтэй холбоотой Эрдэнэт үйлдвэрийн Шуурхай штаб, “Эрдэнэт” сувиллын цогцолбор болон холбогдох газар, хэлтсүүд Ерөнхий захирлын тушаалаар шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд халдварын тархалт буурч байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.
“Эрдэнэт”-ийн баялаг бүтээгчид түүхэн дээд амжилт тогтоолоо
Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон 2021 онд уулын цул олборлолт, хөрс хуулалт, хүдэр боловсруулалт болон молибдены баяжмал үйлдвэрлэлээр түүхэн дээд амжилт тогтоолоо.
Өөрөө нунтаглах хэсэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж байна
Өнгөрсөн онд Бая-жуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 30 жил ажилласан ММС-1 тээрмийг сольсон.
Хөдөлмөр зохион байгуулалтыг хэвийн горимд оруулна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын ээлжит шуурхай хуралдаанаар зэсийн баяжмал ачилт, ханган нийлүүлэлт, бүтээн байгуулалтын явц, цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.
“Эрдэнэт”-ийн уурхайчид ээжүүддээ хайр түгээж байна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энхийн санаачилгаар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Ээжүүддээ хайр түгээе” нөлөөллийн аян өрнөж байна
Дулааны цахилгаан станц үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн ажиллажээ
Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц дөрвөн зуух, дөрвөн турбингенераторын 42 МВт-ын цахилгааны горимоор Диспетчерын үндэсний төвийн зохицуулалтад ажиллаж байна.















