Дулааны цахилгаан станц үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн ажиллажээ

     Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц дөрвөн зуух, дөрвөн турбингенераторын 42 МВт-ын цахилгааны горимоор Диспетчерын үндэсний төвийн зохицуулалтад ажиллаж байна.  Өнгөрсөн онд нэгдүгээр зуухны их засварын ажил хийгдсэн. Энэ зуух  ашиглалтад орсноор хоёр бэлтгэл зуухтай болж, хэвийн найдвартай ажиллах нөхцөл бүрджээ. Цар тахлын энэ хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэр айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгаан, усан хангамж, хогны төлбөрийг хариуцан ажилласан. Үүнээс үүдэлтэй улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ өссөн аж. Иймээс Диспетчерийн үндэсний төвөөс Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгсний дагуу тус станцын хамт олон төлөвлөгөөгөө 100 давсан хувиар биелүүлж ажиллав.  Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ: “Манай станц зургаан зуухтай. Дөрөвдүгээр зуухны их засварын ажлын тендер зарласан. Ирэх тавдугаар сарын 1-ээс их засварын ажил эхэлнэ. Ингэснээр бүх зуухны их засварын ажил дуусна. Монгол улсын цахилгаан эрчим хүчний системийн хэрэглээ байнга нэмэгдсэнээр нэлээн хүндрэлтэй  ажиллаж байгаа. Өмнөх онд 324  кВт сая цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч Эрчим хүчний системээс нэмэлт төлөвлөгөө өгсний дагуу 335 мян.кВт сая цахилгаан буюу 12,2 кВт цахилгаан илүү үйлдвэрлэсэн. Энэ оны нэгдүгээр сарын төлөвлөгөө 115 хувиар биеллээ. Өнгөрсөн онд 420 орчим мянган тонн нүүрсний гэрээ хийсэн. Шинэ он гарсаар Шарын голын уурхайгаас нүүрсээ татан авч  хэвийн ажиллаж байна” гэв.

Т.Батчулуун

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %