Үйлдвэр технологийн парк байгуулах төслийн ажлыг эрчимжүүлнэ

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж,  үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллах,  зэсийн баяжмал ачилт, ханган нийлүүлэлт, бүтээн байгуулалтын ажлын талаар хэлэлцлээ. Шуурхайн эхэнд уламжлал ёсоор үндсэн цех, хэлтэс, газрын удирдлагууд ажлынхаа явцын талаар товч мэдээлэл хийв. Өнгөрсөн 7 хоногт уулын цул гаргалт, хөрс хуулалт, хүдэр өгөлтийн төлөвлөгөө 100-106 хувиар биелсэн байна.  

     Мөн үйлдвэрлэлийн технологийн материал болох хүхэрт натри, баяжмалын уутны  нийлүүлэлт боломжит нөхцөлийг ханган ажиллажээ. 1800 тн хүхэрт натри нийлүүлэгдэхээс гадна баяжмалын уутны нэг сарын нөөц бүрдүүлэх боломжтой гэж Худалдан авах ажиллагааны хэлтсээс мэдээлэв.  Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас БНХАУ-ын Эрээн хот хилийн хориг тавьснаар сүүлийн хоёр сарын хугацаанд экспортод гаргах зэсийн баяжмалын ачилт саатсан. 

     Тэгвэл, өнгөрөгч долоо хоногоос баяжмалын ачилт эхэлж, таван цэгээс хоногт 50 вагон ачилт хийгдэж байгаа аж. Хамгийн дээд тал нь хоногт 74 вагон баяжмал ачсан байна. Түүнчлэн Баяжуулах үйлдвэрийн 5-р секцийг буулгах, шинэ секцийн суурь цутгах, төмөр хийц угсрах, цахилгаан байгууламжийг өргөтгөх ажилд “Нью сувагт констракшн”, “Ган тесла” компанийн болон Барилга засвар, Засвар угсралтын цехийн ажилчид дотоод нөөц бололцоогоо ашиглан идэвх санаачилга гарган ажилласныг онцлов. Одоогийн байдлаар энэ өргөтгөлийн ажилд нийт 24 нэр төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг материал нийлүүлэгдэхээс 21 нь тээвэрлэгдэн ирээд байгаа юм. 

     Эрдэнэт үйлдвэр 2022 оныг Их бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд үндсэн чиглэлдээ тусгасан техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх бүтээн байгуулалтыг 3 дугаар сарын 1-ээс эхлүүлэх бөгөөд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслийн ажлыг онцгой авч үзэн эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо. Үүнээс гадна ирэх таван жилд Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх төлөвлөгөөг гаргах, 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалт, өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар Эдийн засгийн форум зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлуулж, бэлтгэл ажлыг хангах, Шинжлэх ухааны академи, ШУТИС-тай хамтран Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслийн ажлыг хэрэгжүүлэх, “Уурхайчин-1, 2, 3” хороололд захиалга өгсөн ажилтнууд ямар шалгуураар бүртгүүлсэн, байранд орсон ажилтны хэдэн хувь нь журмын дагуу хөнгөлөлт эдэлсэн, үйлдвэрийн ажилчдад орон сууцны талаар мөрдөж буй дүрэм журмыг дахин танилцуулах, ДЦС-д үйлдвэрлэж буй шахмал түлшний талаар Үйлдвэрийн техникийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар авч хэлэлцэх, Том төслүүдийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, овор ихтэй ачааг татах ажлыг шуурхайлан, үйлдвэрлэлийн технологийн бараа материалыг тасалдуулахгүй ажиллахыг холбогдох албаны хүмүүст тус тус үүрэг болгов. 

Т.БАТЧУЛУУН
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %