Чанарын менежментийн тогтолцооны сургалтад 624 ажилтан хамрагдав

     Анх удаа Засвар механикийн завод Чанарын менежментийн тогтолцооны гарын авлага боловсруулан гаргаж, нийт 624 ажилтанд танилцуулан сургалтад хамруулжээ. Ингэснээр чанарын менежментийн тогтолцооны онцлогийг ойлгох, заводын өдөр тутмын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэгжүүлснээр бүтээгдэхүүний чанар сайжрах юм. Энэ ажилд заводын удирдлагууд, инженер техникийн ажилтнууд идэвхтэй оролцсон байна. Үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын А/304 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Чанарын менежментийн тогтолцоог үйлдвэрлэлд нэвтрүүлснээр цутгамал болон механик боловсруулалтын бүтээгдэхүүн үйлчилгээний үл тохирлын хэмжээ 24 хувиар, бүтээгдэхүүний тоо хэмжээ 1,16 хувиар буурчээ. Мөн Эрсдэлийн менежментийн ISO 31000 стандарт нэвтрүүлсэн аж. Энэ онд тус завод 20 гаруй ажил хийхээр төлөвлөсний зэрэгцээ стил 35 л, 35 гл гэсэн үндсэн цутгамал бүтээгдэхүүний баталгаажуулалт авах зорилгоор аймгийн Стандарт хэмжил зүйн  төвтэй хамтарсан уулзалт зохион байгуулжээ. Засвар механикийн завод жилд 110 гаруй тонн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.  Энэхүү бүтээгдэхүүнүүдэд олон улсын ISO 2230:2002 стандартыг хэрэгжүүлэх баримт бичгийг боловсруулж байна. Мөн уул уурхайн болон хөдөө аж ахуйн металл хийц үйлдвэрлэхийн тулд техникийн баримт бичиг шаардагддаг. Үүнтэй холбоотой гагнуурын олон улсын стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн нийт ажилтнуудын мэргэжлийн чадамжийн түвшинг тогтоох онолын тест боловсруулав. Энэ оны хоёрдугаар хагаст ЗМЗ-ын ажилтнуудын мэргэжлийн ур чадварын чадамжийн түвшинг тогтоосноор дараа жилийн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг оновчтой гаргах нөхцөл бүрдэх юм.

Т.БАТЧУЛУУН

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %