Өөрөө нунтаглах хэсэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж байна

     Өнгөрсөн онд Бая-жуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 30 жил ажилласан ММС-1 тээрмийг  сольсон. Сүүлийн жилүүдэд ММС-1 тээрмийг солихын өмнө өндөр өртөгтэй засвар үйлчилгээ хийж зардал ихтэй ажилладаг байв. Уг тээрмийг  ТЯЖ-МАШ тээрмээр сольсноор их засварын ажлууд эрс багассан бөгөөд хуяг шинэчлэх ажлыг нэмж хийхээр төлөвлөөд байна. Эргэлтээ өөрөө удирддаг АВВ фирмийн шинэ цахилгаан хөдөлгүүр анх удаа суурилуулах, ММС-2 тээрмийг  солих ажил нэгдүгээр сарын 21-ээс төлөвлөгөөний дагуу явж байна. Өөрөөр хэлбэл тээрмийг зогсоох, залгахад их хэмжээний хүчдэл хэрэглэдэг, үүнийг бууруулж цахилгаан энерги хэмнэх зорилгоор энэ хөдөлгүүрийг сонгон анх удаагаа мэргэжилтнүүд суурилуулж тавих гэж байгаа юм. Тус хөдөлгүүрийг тавьснаар үндсэн эд ангийн элэгдэл, засвар үйлчилгээний тоо багасаж, тээрмийн  бүтээмж дээшилнэ. Одоогийн байдлаар тээрмийн шинэ суурийг бэлтгэсэн бөгөөд хөдөлгүүр тавихад бэлэн болжээ. ММС-2 тээрэм, хөдөлгүүрийг шинэчилснээр засварын үйлчилгээний цаг багасан, цахилгаан хэмнэлтээс эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллах тооцоо гарсан байна. Улмаар ӨНХ-т МШЦ-4 тээрмийг сольсон тохиолдолд 30 гаруй жил ажилласан үндсэн тоног төхөөрөмжүүд бүрэн шинэчлэгдэх ажээ. Түүнчлэн Өөрөө нунтаглах хэсэгт жилд  6 сая тонн хүдэр нэмж боловсруулах, хүчин чадал бүхий Ситик фирмийн тээрэм угсрах ажил 80  орчим хувьтай явж байна.

Т.БАТЧУЛУУН

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %