Их хром цагаан ширэмний шинэ төрлийг нэвтрүүлэх технологийн асуудлыг хэлэлцэв

судлаачдын цуврал уулзалтын эхний хэлэлцүүлэг өнөөдөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр зохион байгуулагдлаа. Тус уулзалт нь Эрдэнэт үйлдвэрийн нөхцөлд Их хромт цагаан ширэм (ИХЦШ)-ний шинэ төрлийг нэвтрүүлэх технологийн боломж, тулгамдсан асуудлыг шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдаа холбоонд тулгуурлан хэлэлцэх зорилготой юм.

Уулзалтад, Механикийн хэлтэс, Засвар, механикийн заводын инженер, техникийн ажилтнууд, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн эрдэмтэн багш нар, салбарын судлаачид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Хэлэлцүүлгийн хүрээнд дараах илтгэлүүдийг танилцуулж, оролцогчид санал солилцов. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Б.Пүрэвдорж “Их хромт цагаан ширэмний төрөл, стандарт, хэрэглээ” сэдвээр илтгэл тавьж, олон улсын стандарт, үйлдвэрлэлд ашиглах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Механикийн тэнхимийн багш, докторант Л.Ундраа “Их хромт цагаан ширэм”-ний шинэчилсэн хувилбарын лабораторийн судалгааны үр дүн”-г танилцуулж, шинжилгээ, туршилтын бодит үр дүн, цаашдын судалгааны чиг хандлагыг онцолсон юм. Харин Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер Бя.Бат-Эрдэнэ “Их хромт цагаан ширэм”-ний шинэчилсэн хувилбарыг нэвтрүүлэхэд гарах хүндрэлүүд, шийдвэрлэх арга зам”-ын талаар үйлдвэрлэлийн практикт тулгарч буй асуудал, түүнийг даван туулах гарц, шийдлийн хувилбаруудыг хөндөн ярив.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид “Их хромт цагаан ширэм”-ний шинэ төрлийг Засвар, механикийн заводын Цутгуурын цехэд нэвтрүүлэх боломж, технологийн шийдэл, судалгаа-туршилтын ажлыг шат дараатай хэрэгжүүлэх шаардлагын талаар санал нэгдлээ. Энэхүү уулзалт нь шинжлэх ухаан, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлж, дотоодын үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцолж байв. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс цаашид энэхүү цуврал уулзалтыг тогтмол зохион байгуулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх шинэ технологи, инновацын шийдлийг бодитоор хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Б.Пүрэвдорж энэхүү уулзалтын ач холбогдол, цаашдын зорилтын талаар онцлон тэмдэглэв.

Тэрээр, “Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэлийн нөхцөлийг сайн мэддэг мэргэшсэн зөвлөх инженерүүд, нөгөө талд их сургууль, судалгааны байгууллагад ажилладаг эрдэмтэн, судлаачид бий. Эдгээр хоёр талын хамтын ажиллагааг илүү бодит үр дүнд хүргэж, судалгаа шинжилгээний ажлын ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж, арга замыг хамтаар эрж хайх нь өнөөдрийн уулзалтын гол зорилго” хэмээн онцолсон юм. Мөн тэрээр “Их хромт цагаан ширэм” нь Засвар, механикийн заводод үйлдвэрлэдэг Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийн чухал материал гэдгийг дурдаад, лабораторийн түвшинд хийгдсэн судалгааны үр дүнг үйлдвэрлэлийн нөхцөлд нэвтрүүлэхэд тулгарч болох технологийн саад, хүндрэлүүдийг хамтын хүчээр даван туулах шаардлагатай байгааг тэмдэглэлээ. Энэ удаагийн уулзалт нь цуврал хэлэлцүүлгийн эхлэл бөгөөд цаашид Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй байдал, техник технологийн бусад шийдлүүдийг хамарсан сэдвүүдээр үе шаттайгаар үргэлжлэхээр төлөвлөгдөж байгааг тодотгосон.

Ингэснээр, шинжлэх ухаан, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоо илүү бодит түвшинд бэхжиж, дотоодын үйлдвэрлэлд шинэлэг, инновацын шинэ материал, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх боломж бүрдэх ач холбогдолтойг оролцогчид нэгэн дуугаар онцолж байлаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %