УИХ-ын гишүүд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нар өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үндсэн цехүүд, технологийн процесс болон үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. УИХ-ын гишүүд эхлээд, Ерөнхий захиргааны II байрны “Оюу” танхимд үйлдвэрийн газрын удирдлагууд, ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, үйлдвэрийн өнөөгийн хүчин чадал, хэрэгжүүлж буй томоохон төслүүд, бүтээмжийн өсөлт болон эдийн засгийн үр өгөөжийн талаар мэдээлэл авлаа. Мөн цаашдын бодлого, хөгжлийн чиглэл, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцов.

Энэ үеэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжлийг онцлон тэмдэглэж, 1973 оноос эхлэн Монголын Уул уурхайн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг тодотгов. Тэрээр, Эрдэнэт үйлдвэр 2024 онд 41 сая тонн хүдэр олборлож, 38 сая тонныг боловсруулсан амжилтыг онцолж, геологийн нөөцийн хувьд наад зах нь 55 жил ажиллах боломжтойг мэдээлэв.

Мөн 2022 онд авсан 6 лиценз зэрэг нь үйлдвэрийн хүчин чадал, геологийн нөөцийг нэмэгдүүлэх боломжийг бататгасан. Хүдрийн агуулга буурсан ч олборлолт, боловсруулалтын хүчин чадлыг тогтмол нэмэгдүүлж, сүүлийн жилүүдэд 40 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүрсэн талаар тэрээр дурдлаа. Түүнчлэн, эдийн засгийн үзүүлэлтэд ч илүү анхаарал хандуулж, сүүлийн гурван жилийн дунджаар үйлдвэрийн борлуулалтын орлого 4 их наяд төгрөгт хүрсэн, улс, орон нутгийн төсөвт жилд 1.8 их наяд төгрөг төвлөрүүлж, цэвэр ашиг ойролцоогоор 700 гаруй тэрбум төгрөгт хүрсэн гэж тэмдэглэв. Үүнд хүдрийн хатуулаг, эрчим хүч, материалын зардал нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгааг мөн онцоллоо.

Харин УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, Эрдэнэт шиг эдийн засгийн төвлөрлийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Тэрээр, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг түргэн батлах, шинэ төслүүдэд татварын таатай нөхцөл бүрдүүлэх шаардлагатайг хэлэв.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, “Манай улс зах зээлийн харилцаанд шилжсэний дараах онцгой нөхцөлд 1991 онд батлагдсан “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль” тухайн үедээ шаардлагатай байсан. Гэхдээ өнөөдрийн эрх зүйн тогтолцоо, компанийн засаглалын зарчимтай харьцуулахад энэ хууль цаашид үйлчлэх боломжгүй, давхардал зөрчил үүсгэж байна. Иймээс уг хуулийг хүчингүй болсон гэж тооцох шаардлага бодитой, зайлшгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт, төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх зүйн бие даасан байдлыг хангах, удирдлагын түвшний шийдвэр гаргалтыг компанийн тухай хуулийн хүрээнд бүрэн ажиллуулах шаардлагатай. ТУЗ, гүйцэтгэх удирдлагын эрх эдгээр хуульд тодорхой заасан байдаг. Үүнийг хөндлөнгөөс давхардуулсан зохицуулалтаар гацуулах ёсгүй. Хоёрдугаарт, төрийн өмчит компаниудад удаа дараа гарч буй улс төрийн оролцоо, ашиг сонирхлын зөрчлийг бууруулахын тулд хууль зүйн орчныг цэгцлэх шаардлага бий. Эрх мэдлийн хэт төвлөрөл, захиргаадалтын шинжтэй удирдлага бол компани хөгжихөд нэг том саад. Гуравдугаарт, онцгой нөхцөл үүсэхэд эдийн засгийн хариу арга хэмжээ авах асуудлыг бид өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй “Онц байдлын тухай хууль”-ийн хүрээнд хангалттай зохицуулдаг. Тиймээс 1991 оны тусгай зохицуулалт давхардах, зарчим зөрчих байдал үүсэж байна. Эцэст нь хэлэхэд, төрийн өмчит компаниудад хяналт тавих тогтолцоог бид компанийн тухай хуулиар баталгаажуулж, хувьцаа эзэмшигчийн эрх, ТУЗ-ийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх нь хамгийн зөв, хамгийн тогтвортой механизм юм” хэмээн тайлбарлалаа.

УИХ-ын гишүүд энэ өдрийн үдээс хойш Эрдэнэт үйлдвэрийн дүүрэгт ажиллаж, Мэдээллийн технологийн хэлтсээс танилцуулсан Хиймэл оюун ухаанд суурилсан худалдан авалтын систем болон Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар, механикийн заводын үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн хотын хөгжил, уурхай дуусах тухай түгээмэл ойлголт буруу гэдгийг тодотгож, геологийн шинэ нөөц жил бүр нэмэгдэж байгаа тул Эрдэнэт урт хугацаанд хөгжлийн төв хэвээр байхыг онцлов.

УИХ-ын гишүүд Эрдэнэтийн туршлагаас сургамж авч, олон төвлөрлийг бий болгож, уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Энэхүү айлчлалын үеэр гишүүд үйлдвэрийн үйл ажиллагаа, технологийн шинэчлэл, тулгамдсан асуудал, шийдлийн талаар удирдлагуудтай ярилцаж, Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын Уул уурхайн салбарын хөгжлийн жишиг хэвээр байгааг бататгалаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ ирэх оноос хэрэгжиж эхэлнэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %