2016 оны 4-р улиралд зэсийн үнэ дунджаар 4700 ам доллараас буухгүй болов уу гэсэн хүлээлт зах зээл судлаачдын дунд байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ сүүлийн өдрүүдэд харьцангуй тогтвортой байснаа эргэж буурчээ. 2016 оны эхний 9 сарын байдлаар нэг тонн зэсийн үнэ 4724 ам доллар байгаа нь 2015 оны дундаж үнэтэй харьцуулахад 778 ам.доллараар буурсан үзүүлэлт юм. 10-р сарын эхний 19 хоногийн байдлаар зэсийн үнэ дунджаар 4743 ам доллар тонн байна. 10-р сарын эхээр зэсийн үнэ 4800 ам долларыг давж өссөн бол сүүлийн өдрүүдэд 4700 ам доллараас буурч байна. Ам долларын бусад валюттай харьцах ханш чангарсан нь зэсийн үнэ буурахад нөлөөллөө хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.















