Эрдэнэт үйлдвэр урьдчилгаа төлбөр шилжүүлсэн гэсэн нь худал мэдээлэл

     Энэ сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  Эрдэнэт үйлдвэр ХХК нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй 5 жилийн урт хугацааны гэрээ байгуулан, гэрээний урьдчилгаа төлбөрийн нийт дүн болох 100 гаруй тэрбум төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаас ажлын тав хоногийн дотор “Эрдэнэт үйлдвэр”-ээс шилжүүлсэн  хэмээн мэдэгдэж, уг мэдээлэл нь  олон нийтийн мэдээллийн сүлжээнд  тавигдсан байна.
      УИХ-ын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийх худалдан авалтад дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд хамруулах тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх” гэж заасны дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК нь улсын болон орон нутгийн аж ахуйн нэгж, үндэсний олон үйлдвэрүүдтэй хамтран ажиллах, дэмжих бодлого баримтлан ажилладаг.
      Эрдэнэт үйлдвэр ХХК нь  Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй олон жилийн бизнесийн хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн бөгөөд энэхүү олон жилийн найдвартай хамтын ажиллагаа болон туршлагатай үйлдвэрлэгчээс  чанартай түүхий эд шууд нийлүүлэх, худалдан авах хэрэгцээ шаардлаганд тулгуурлаж, бизнесийн уян хатан түншлэлийн хүрээнд  энэ оны 8-р сарын 25-ны өдөр дээрх үйлдвэрүүдтэй 2017-2021 оныг хүртэл түүхий эд нийлүүлэх талаар хамтран ажиллах гэрээг байгуулсан болно.
      Хөтөлийн цемент шохойн үйлдвэр нь Эрдэнэт үйлдвэрийг шохойгоор хангах зорилгоор төлөвлөгдөн байгуулагдсан үйлдвэр бөгөөд нийлүүлж буй түүхий эд нь үйлдвэрлэлийн зохих стандартыг  хангасан байдаг.
      Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1011-д “Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглоно” гэж, 101.2-д “Энэ хуулийн 1011-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг Засгийн газар батална” гэж, мөн тус заалттай холбоотойгоор Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар баталсан ДОТООДЫН ҮЙЛДВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХ ЧАНАР, СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН БАРААНЫ ЖАГСААЛТ-ын 8.3-д “Шохой” , 9.1-д “Стандарт болон стандарт бус ган хийц”-ийг тус тус оруулсан байх тул Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудтай байгуулсан дээрхи гэрээнүүдийг хуулийн дагуу байгуулагдсан гэж үзэж байгаа болно.
      Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэгдэж буй шохой, ган бөөрөнцөгийн бэлдэцийг дээрх 2 байгууллагаас хувь хүн, хуулийн этгээд худалдан авч нийлүүлдэг байсныг шууд үйлдвэрлэгчээс нь гэрээ байгуулан худалдан авч байгаа нь өртөг зардал бууруулах бодлогод бүрэн нийцсэн үйлдэл юм.
      Дээрх гэрээнд заасны дагуу бидний хамтын ажиллагаа хуулийн дагуу цаашид үргэлжлэх бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс уг гэрээтэй  холбоотой ямар нэг урьдчилгаа төлбөр өнөөдрийг хүртэл хийгдээгүй болохыг та бүхэнд үүгээр уламжилья.
      Иймд УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн мэдээлэлд дурьдсанчлан  Дарханы хар төмөрлөгийн болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 100 гаруй тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн гэх мэдээлэл нь ор үндэсгүй бөгөөд Эрдэнэт үйлдвэр Татварын байгууллагад төлөх татвараа бүрэн төлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг  албан ёсоор мэдэгдэж байна.  

                                                                                                                                                                                                               Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Олон нийттэй харилцах алба    

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %