Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордны хамт олон сайн үйлсийн аянаар энэ оны соёл хүмүүжлийн ажлаа эхлүүллээ. Тус хамт олон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр “Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагыг бүтээгч бүсгүйчүүд” соёл урлагийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн ажилллагсдын дунд “Сэтгэлээс сэтгэлд хүрэх бэлэг” хандивын аян өрнүүлж, хайрцаг аялуулсан. Аянаар цугласан хагас сая төгрөгөөр Орхон аймгийн анхны төрөх эмнэлгийн туурин дээр баригдсан Бүжинлхам бурхны ойр орчинг тохижуулахаар сайн үйлсийн аян эхлүүлж, JCI Эрдэнэт салбар, Эрдэнэт үйлдвэрийн “Зөв залуус” клубтэй хамтран 216 мод тарьж, тохижилтын ажил хийлээ.




















