Жил бүр Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу харж хандах хүнгүй ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түлээ нүүрс орон сууцны хөнгөлөл олгодог. Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, үр хүүхэд нь тэжээж тэтгэх боломжгүй гэдэг нь тогтоогдсон ахмад настан, бүрэн хараагүй, хэлгүй, дүлий иргэн, байнгын асаргаа шаардлагатай, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан болон хүндэт донор ахмад иргэдэд жилд нэг удаа түлээ, нүүрсний зардал 140 мянган төгрөг олгодог. Одоогоор 133 хүнд энэ хөнгөлөлтийг олгоод байна. Энэ хөнгөлөлтөнд хамрагдах хүсэлт бүхий өргөдлийг энэ он дуустал хүлээн авах юм байна.


















