Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ-5,8х6,9 хэмжээтэй 6-р тээрмийг МШЦ-5,5х6,6 тээрмээр солих ажил энэ сарын 1-нээс эхэллээ. Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн 50 гаруй ажилчин уг ажлыг гүйцэтгэж байна. Одоогоор хуучин тээрмийг сууриас нь салгаж задлах ажил хийж байна. Энэ сарын 10-наас шинэ тээрмийг суурин дээр нь угсрах ажил хийх юм. Өнгөрсөн 6, 7-р сард тээрмийн хяналтын угсралт хийсэн. Угсралт тохируулга хийсний дараа үндсэн эх биеийн холбоосны гагнуур, тээрмийн үндсэн гулсах холхивчны тохиргооны ажил хийж, эцэст нь туршиж, залгах юм. Энэ ажлыг 11-р сарын 14-нд дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд манай үйлдвэрийн 9 тээрмийн нэгийг солих хариуцлагатай, томоохон ажлыг тус хамт олон хугацаанаас нь өмнө гүйцэтгэхээр шамдан ажиллаж байна.
Я.ЭНХТУЯА















