Орхон аймгийн баялаг бүтээгчдийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан саяхан болж, Эрдэнэт хотод үйлдвэр эрхлэгчдийг нэгтгэлээ. Монгол орон даяар хэрэгжүүлж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд баялаг бүтээгчдийн санал, нийгмийн шаардлагаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ирсэн. Харин 9-р сарын 18-нд “Эрдэнэтэд үйлдвэрлэв” худалдаа үйлдвэрлэлийн төвийн нээлт Эрдэнэт хотноо боллоо. Энэ үеэр баялаг бүтээгчид чуулж, үндэсний үйлдвэрлэлийг шинэ шатанд хүргэх талаар зөвлөлдсөн юм. Орхон аймагт 150 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид ажиллаж байна. Худалдаа үйлчилгээний тус төв нь эдгээр үйлдвэрлэгчдийг худалдан авагчидтай холбох гүүр болно гэдэгт баялаг бүтээгчид итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. “Эрдэнэтэд үйлдвэрлэв” худалдаа үйлдвэрлэлийн төвийн нээлтэд хүрэлцэн ирсэн зочид Монголын нууц товчоог 108 метр эсгий дээр урлах “учиг шингээх ёслол”-д оролцлоо.
“ЭРДЭНЭТЭД ҮЙЛДВЭРЛЭВ” ХУДАЛДАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















