Жил бүрийн 10-р сарын нэгний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Үүнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн ахмадын нэгдсэн зөвлөл энэ сарын 17-нд ахмадуудынхаа дунд 100 буудалт даамны тэмцээн зохион байгууллаа.
Энэ тэмцээнд Авто тээврийн байгууллагын ахмадууд түрүүлж, Засвар механикийн завод, Баяжуулах фабрик, Дулааны цахилгаан станцын багууд удаах байруудыг эзэллээ.
Тэмцээний үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгалтай уулзаж ярилцахад “Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад гавьяаны амралтанд гарсан 1800 гаруй ахмад манай ахмадын нэгдсэн зөвлөлд харьяалагддаг. Тус зөвлөл ахмадуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаас гадна амралт чөлөөт цагийг нь үр бүтээлтэй өнгөрүүлэхэд анхааран төлөвлөгөө гарган ажиллаж байна. Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан 9-р сарын 20-нд ахмадуудаа оролцуулан уралдаант цэнгээнт “Агшин” нэвтрүүлэг болон “Асуулт-Хариулт-Ялалт” нэвтрүүлгийг “Эрдэнэт” үйлдвэрийн Олон нийттэй харилцах албаны “Эрдэнэт” ТВ-тэй хамтран зохион байгууллаа гэв.


















