Монгол улсын ойн тухай хуульд зааснаар 9 сарын 20-ноос 11 сарын 10 хүртэл ой хээрийн түймрийн аюултай үе гэж заасан байдаг. Энэ хугацаанд сумдын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газрын албан хаагчидтай хамтран урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ. Аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас бүх нийтийн мод тарих өдрийг хэрхэн үр дүнтэй, өргөн хүрээнд зохион байгуулах талаар санал авч, Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчныг хамгаалах хэлтэстэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.
















