Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсээс сарын ажлаа дүгнэн ярилцаж зөвлөлгөөн зохион байгуулдаг. 2016 оны 8-р сарын ажлын тайлангийн хурал, зөвлөлгөөн энэ сарын 9-нд боллоо. Зөвлөлгөөнөөр ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн явц, цаашид авах арга хэмжээний талаар “Эрдэнэт сувилал” цогцолбор мэдээлэл хийж, хүнсний эрүүл ахуйн хяналтын үзлэгийн дүнгийн талаар ярилцлаа.
Түүнчлэн намрын хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан үйлдвэрийн цех нэгжүүд хариуцсан талбайнхаа үерийн суваг шуудуу, хог хаягдал хуурайшсан өвс навч зэргийг цэвэрлэж хээрийн түймрээс хамгаалах зурвасыг сэргээх, цехүүдийн ашиглаж байгаа хөдөлгөөнт ахуйн байруудад ашигладаг халаалтын зуух, пийшинг засах, ашиглах зөвшөөрөл авах зэрэг 6 шийдвэр гарч, биелэлтэд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсээс хяналт тавин ажиллаж эхэллээ.
Үйлдвэрийн ажиллагсад аюулгүй зөв ажиллахад хамгаалах хэрэгсэл чухал. Иймээс хөдөлмөрийн аюулгүй байдлын хамгаалах хэрэгслийн хэрэглээ, ашиглалтын талаар зорилтот үзлэг шалгалт хийх юм байна.

















