Эрдэнэт үйлдвэрийн төмөр замын цехийн хамт олон өвөлжилтийн бэлтгэл хангах, замын найдвартай ажиллагааг хангах үүднээс төмөр замын модон дэрийг төмөр бетон дэрээр солих ажлыг 7-р сарын 1-нээс 9-р сарын 9-ний хооронд хийж гүйцэтгэжээ. Төмөр замын цех нийт 25 км дэлгэмэл төмөр замыг хариуцдаг. 25 км төмөр зам нь 36 салаа зам, 40 ширхэг суман шилжүүлэгтэй. Энэ нь монгол улсад хамгийн их салаа замтайд тооцогддог аж. Төмөр бетон дэрийг солихдоо тахир, тойруу ихтэй болон ачаалал ихтэй замуудын дэрийг сольсон байна. Тодруулбал, нүүрсний 16,18-р зам, тэсэрч дэлбэрэх ачаа буулгадаг 23-р зам болон холбох замуудыг сольжээ. Модон дэрийг төмөр бетон дэрээр сольсноор ашиглалтын хугацаа 50 жилээр уртсаж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.

















