Орхон аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн дэргэдэх хөгжлийн хөтөлбөр, урлаг спортын дугуйлан секцүүд үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болжээ.
2016-2017 оны хичээлийн шинэ жилд тус ордонд төгөлдөр хуур, лимбэ, морин хуур, спорт бүжиг, жудо, чөлөөт бөх зэрэг 17 төрлийн дугуйлан хичээллэнэ. Энэ хичээлийн жилээс тус ордон монгол бичгийн сургалтыг шинээр хичээллүүлнэ. Ингэснээр хүүхдүүдэд үндэсний уламжлалт бичиг соёлоороо бахархах хүсэл тэмүүллийг бий болгох, нөгөө талаар элсэлтийн ерөнхий шалгалтанд хүүхдүүд монгол хэл бичгийн шалгалт өгөхөд дөхөм болно гэж Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Л.Отгонжаргал ярилаа.
Хүүхдийн ордонд өнгөрсөн хичээлийн жилд 240 гаруй хүүхэд дугуйланд хамрагджээ.
Шинэ хичээлийн жилд дугуйлангийн сургалтын төлбөр 20-50 мянган төгрөг байх бөгөөд ганцаарчилсан сургалтын хувьд сургалтын чанар, давтамжаас хамааран өөр үнэлгээтэй. Харин бие хамгаалах урлагийн секц үнэ төлбөргүй хичээллэх юм.
Хүүхдийн ордны сургалтын хөтөлбөрт монгол бичгийн хичээл шинээр нэмэгджээ
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















