Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Спорт цогцолбор 2016-2017 оны хичээлийн жилд спортын 23 төрлийн секц дугуйлан хичээллүүлнэ.
Тус цогцолбор нь жил бүр үйлдвэрийн ажиллагсдыг биеийн тамир чийрэгжүүлэлтийн болон эрүүл мэндийн олон төрлийн секц дугуйланд үнэ төлбөргүй хамруулдаг. Энэ жилийн дугуйланд хамрагдах цех нэгжийн хуваарь бэлэн болсон бөгөөд усан бассейн, жудо, бокс, чөлөөт бөх, бадминтон, ширээний теннис, иог, туялзуур сэлэм зэрэг 23 төрлийн дугуйлангийн хичээлийн бэлтгэл бүрэн хангагджээ. Дугуйлангийн үйл ажиллагаа энэ 7 хоногт эхлэх бөгөөд шинжилгээ, бүртгэлийг өдөр бүр хийж байна.
Харин Эрдэнэт хотын иргэд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сард 10-50 мянган төгрөгөөр дээрх дугуйлангуудад хамрагдах боломжтой ажээ.
Спортын дугуйлангууд энэ 7 хоногт хичээллэж эхэлнэ
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















