Эрдэнэт хотын 40 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт хотын шинэ хаалга барьж байгуулах ажлыг “Аз жаргалын угтах хаалга” ТББ-ын тэргүүн Б.Азжаргал санаачилж, аймгийн ЗДТГ, ИТХ-аас дэмжлэг үзүүлэн 285 сая төгрөгөөр барьсан байна. Эрдэнэт хотын шинэ хаалгыг Жаргалант сумын “Ухаа хөтөл” гэдэг газар буюу бидний нэрлэж заншсанаар гурван замын уулзварын цаахан талд барьжээ. Хаалганы орчинд авто машины зогсоолтой бөгөөд цаашид хүнсний дэлгүүр, эмийн сан, дугуй засвар зэрэг цогцолбор байгууламжийг энд барихаар төлөвлөж байна.
Эрдэнэт хаалганы гүйцэтгэлийн ажлыг “Наран орд” компани 6-р сарын 15-нд эхлүүлэн энэ сарын 17-нд хүлээлгэн өглөө. Эрдэнэтийн шинэ хаалганы нээлтийн үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр болон Орхон аймгийн удирдлагууд, Эрдэнэт үйлдвэрээс төрсөн Монгол улсын хөдөлмөрийн баатрууд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.



Э.МӨНХ-УЯНГА















