“Нэн түрүүнд-ХАБ” уриатай Эрдэнэт үйлдвэр ХХК улирал тутамд ХАБЭА-н дүрэм журмыг хэрэгжүүлэн сайн ажиллаж байгаа ажилтнуудаа “Аюулгүй ажиллагч”-аар тодруулдаг уламжлалтай. 2016 оны 2-р улирлын “Аюулгүй ажиллагч”-ийг компанийн ХАБЭА-н ажлын үнэлгээний комисс шалгаруулж, урамшууллаа.
Хүдрийн ил уурхайн уулын мастер Н.Эрдэнэтулга, засварчин П.Баасанжаргал, уулын мастер П.Оюунбаатар, БФ-ийн конвейрийн машинч Ж.Сүнжидмаа, тээрмийн машинч П.Энхболд, засварчин Н.Бат-Өлзий, мастер М.Болд, засварчин Л.Ням-Очир, АТБ-ын засварчин Б.Эрдэнэбулган, жолооч Ц.Цэдэннамжил, М.Түмэнжаргал, Б.Ууган-Эрдэнэ, Г.Тод-Олдох, цахилгааны засварчин М.Энхбаяр, ЗМЗ-ын цахилгааны засварчин А.Ганбат, фрезерчин Т.Баярсайхан, засварчин О.Алтанхуяг, Ж.Батсайхан, ДЦС-ын краны машинч Б.Мөнхтуяа нар анх удаа “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтад бүртгэгджээ. Мөн Хүдрийн ил уурхайн засварчин М.Мөнхболд, насосны машинч Ц.Батсайхан, БФ-ын тээрмийн машинч Н.Батсайхан, АТБ-ын засварчин Б.Баттөр, жолооч Б.Чулуундагва, ЗМЗ-ын засварчин Н.Гүнчин-Иш, засварчин Ш.Ганболд, ДЦС-ын бойлерчин Мөнхтуяа, ХМТАЦ-ын цахилгааны засварчин Р.Сүхгэрэл, Цахилгаан цехийн цахилгааны засварчин Б.Жавхлантөгс, СТ-ийн бутлуурчин Ж.Түмэнцогт, Спорт ордны үйлчлэгч Б.Сарантуяа, ЗААЦ-ийн цахилгаанчин Б.Баасандорж нар хоёр дахь удаагаа аюулгүй ажиллагчаар шалгарч, “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтад бичигдэв.
Тус жагсаалтад 3 дахь удаа бүртгэгдэх эрхтэй “Аюулгүй ажиллагч”-аар Хүдрийн ил уурхайн мастер М.Отгонбаяр, БФ-ийн баяжуулагч О.Баттулга, жолооч Ц.Мягмар, АТБ-ын засварчин Б.Наранхүү, ЗМЗ-ын хийн зүсэгч Ш.Мянганбаяр, хэвчин П.Батзаяа, ажил хуваарилагч Н.Билэгсайхан, хуяглагч Х.Нарангарав, МТХБ-ын оосорлогч Г.Баатарзоригт, СТ-ийн тээрмийн машинч М.Эрдэнэболд, “Эрдэнэт сувилал” цогцолборын талбайн үйлчлэгч Д.Дэлгэрбат нар шалгарч, тус бүр 100.000 төгрөгийн урамшуулал хүртлээ.





















