ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ УЛСЫН ҮЗЛЭГЭЭР “МАШ САЙН” ҮНЭЛГЭЭ АВЧ, 2 ДУГААР БАЙРТ ШАЛГАРАВ

    Монгол улсын Хууль зүйн сайдын 2016 оны А/43 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  аймаг нийслэлийн болон төрөлжсөн төрийн архивын үйл ажиллагаанд явуулсан улсын үзлэгт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төрөлжсөн архив “Маш сайн” үнэлгээ авч, төрөлжсөн архивуудаас улсын хэмжээнд  2 дугаар байрт  шалгарчээ. Улсын үзлэгт  нийт 34 аймаг, нийслэл, төрөлжсөн төрийн архив хамрагдаж,  2016 оны 4-6 дугаар сар хүртэл 2 сарын турш ажил үйлсээрээ уралдсан байна.  Монгол улсын Архивын тухай хууль, Төрийн архивын ажлын үндсэн заавар болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, төрийн архивуудын үйл ажиллагааны түвшинг тогтоож дүгнэлт хийх, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлж, шийдвэрлүүлэхэд улсын үзлэгийн зорилго оршиж байв.  
Эрдэнэт үйлдвэрийн Төрөлжсөн архив нь компанийн түүхэн ач холбогдолтой, үнэт баримт бүхий 64 хөмрөгийн 41196 цаасан суурьтай баримт, 2544 тусгай төрлийн баримтууд хадгалж цех, нэгжүүдийн дунд, архивын сан хөмрөгөө баяжуулах  “Түүхээ бичье” уралдаан, компанийн үүсэл, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан алдартан, гавьяатуудын хувийн хөмрөг үүсгэх ажил, компанийн түүхэн баримтаас ажилтнууд, иргэдэд сурталчлах “Архивын нээлттэй өдөрлөг” зэргийг амжилттай зохион байгуулж, жилд дунджаар 3800  лавлагаа, хуулбар гаргаж ажилласныг үзлэг шалгалтын ажлын хэсэг сайшаан тэмдэглэсэн байна. Мөн цаашид орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжөөр хангагдсан архивын зориулалтын байртай болох асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг улсын үзлэгийн комисс онцолсон байна.


Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %