Дэлхийн зах зээл дээрх нэг тонн зэсийн үнэ 8-р сарын 12-ны байдлаар 4746 ам. доллар байв. Үүнийг 8-р сарын 1-ний өдрийн ханштай харьцуулахад 161 ам.доллар буюу 3,3 хувиар багассан дүнтэй байна гэж Эрдэнэт үйлдвэрийн Худалдаа хангамжийн хэлтсийн орлогч дарга Л.Ганхуяг мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дээрх үнэ ханш харьцангуй бууралттай байгаа аж. Олон улсын судалгааны Brookhunt wood mackenzie байгууллагын судалгаанаас үзэхэд энэ оны 3-р улиралд зэсийн үнэ 4850 ам.доллар/тонн, 4-р улиралд 4940 ам. доллар/тонн байх төлөвтэй, жилийн дундаж үнэ 4790 ам. доллар тонн байна гэж мэдээлжээ. Судалгааны томоохон байгууллагуудын ихэнх нь 3-р улиралд нэг тонн зэсийн үнэ 4700-4900 ам доллар/тонн байх төлөвтэй гэсэн судалгааны дүнг танилцуулсан байна.















