Эрдэнэт үйлдвэрийнхэн шагнагдлаа

Эрдэнэт хотын 40 жилийн ойн өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажиллагсдад шагналын хур буулаа.  Өнөөдөр тус үйлдвэрийн удирдлагуудын шуурхай зөвлөгөөний үеэр  уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  ажилтнуудыг “Тэргүүний уурхайчин” тэмдгээр  шагнах тухай  Уул уурхайн сайдын 2016 оны 7 сарын 7-ны өдрийн А/79 тоот тушаалыг танилцуулж, шагнагдагсдын төлөөлөл болох  Хүдрийн ил уурхайн экскаваторчин Г.Дэлгэрбат, халуун усны газрын ажилтан С.Нарангэрэл, Авто тээврийн байгууллагын Белазын жолооч Р.Энхтүвшин, гагнуурчин Г.Гантулга, Баяжуулах фабрикийн удирдлагын самбарын оператор З.Мягмарсүрэн, цахилгаан, хийн гагнуурчин Б.Батхуяг,  Үйлдвэрлэлийн хэлтсийн диспетчер Н.Эрдэнэхуяг, ХАБЭА-н хэлтсийн инженер Т.Эрдэнэмөнх нарт цол тэмдгийг гардуулав.  Мөн Баяжуулах фабрикийн Цахилгаан, хийн гагнуурчин Д.Мөнхбатыг Уул уурхайн яамны жуух бичгээр, ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Цагаан-Эрдэнэ, АТБ-ын авто-ачигчийн жолооч Ц.Бадамсамбуу , БФ-ийн Хэсгийн дарга Т.Пүрэвдорж, ЗМЗ-ийн хэмжээ тавигч А.Батаа, ЭХ-ний цехийн насосны машинч С.Бадмаараг, ЧХХ-ийн мэргэжилтэн Н.Хандсүрэн, АТБ-ын ажилтан Р.Энхтайван нарыг Эрдэнэт хотын 40 жилийн ойн медалиар шагналаа. Шагнал гардуулах ёслолын үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын баталсан “Тамирчид, дасгалжуулагчдыг шагнаж, урамшуулах журам”-ын дагуу Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд Улсын заан цол хүртсэн Б.Пүрэвсайхан, Улсын мэргэн цол хүртсэн Д.Дэмбэрэлсайхан, шөвгийн наймд шалгарсан Улсын арслан Э.Оюунболд нарт мөнгөн шагнал олгосныг гардуулав. Уг ёслолд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Д.Даваасамбуу нар байлцаж, шагнал гардуулан баяр хүргэлээ

.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0
Г.Гантулга

Г.Гантулга

Албаны дарга

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %