ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧДАА ҮДЛЭЭ

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон Рио-2016 зуны олимпийн ХХХI, паралимпийн ХVнаадамд оролцох Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт клубийн тамирчдыг үдэх өнгөрсөн лхагва гаригт үдлээ. Энэ үеэр тамирчиддаа  амжилт хүсэхийн зэрэгцээ алд цэнхэр хадаг, Эрдэнэт үйлдвэрийн зэсээр хийсэн аяга, дурсгалын зүйл, Ерөнхий захирлын тушаалаар мөнгөн урамшуулал олгосныг гардуулан өгсөн юм.  Хангарьд спорт клубээс Бразилын РиоДе Жанейро хотод болох зуны олимпид Жүдо бөхийн тамирчин ОУХМ О.Ууганбаатар, Б.Тэмүүлэн, чөлөөт бөхөөр Монгол улсын гавьяат тамирчин, ОУХМ Э.Бэхбаяр, Усанд сэлэлтээр ОУХМ Б.Дөлгөөн, Б.Есүй, буудлагаар Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, паралимпийн байт сурын төрлөөр ЗМЗ-ын ажилтан А.Анхбаяр нар оролцох юм. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд их спортыг дэмжин ажилладаг  уламжлалтай. Лондонгийн олимпоос Риогийн олимп хүртэл  спортын 7 төрлийн 50 гаруй тамирчныг цалинжуулан ажилласан байна.  Олимпийн эрх авсан  тамирчдад  цалин дээр нь урамшуулал олгон, бэлтгэлийн хувцас, спортын хэрэгсэл материалаар хангажээ.

Олимп хөгжлийн санд  91 сая төгрөг хандивлав

Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом  Эрдэнэт үйлдвэрт буухиалсан өдрүүдэд  үйлдвэрийн ажилтан ажиллагсад 91 сая төгрөг хандивласныг саяхан Олимпийн хөгжлийг дэмжих  сангийн удирдлагуудад гардуулан өглөө.  Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  хамгийн их  мөнгө хандивлан Монголын  тамирчдаа дэмжсэн аж.  Энэ үеэр Олимпийн хөгжлийг дэмжих  сангийн тэргүүн Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар: “Олимпийн хөгжлийг дэмжих  аянд 450 гаруй мянган хүн, 260 гаруй байгууллага, хамт олон оролцож, 260 сая төгрөг хандивлалаа. Аяны хүрээнд байгууллага аж ахуйн нэгжүүдээр Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом аялуулан, нийтийн биеийн тамирын үйл ажиллагаа явууллаа. Улс даяар өрнөсөн  энэ аяныг Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд манлайлан хамгийн өндөр хандив өргөлөө. Лондонгийн олимп угтаж тамирчдаа дэмжих  аянд мөн л Эрдэнэт үйлдвэрийнхэн  манлайлж байсан.  Үндэсний тамирчдаа чин сэтгэлээсээ дэмждэг, спортод элэгтэй Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд тамирчдынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа баярласнаа илэрхийлье” гэв. Энэхүү үйл ажиллагаанд үйлдвэрийн бүх цех нэгжийн ажилтнууд идэвхтэй оролцсоноос  Авто тээврийн байгууллага, Хүдрийн ил уурхай, Цахилгаан цех тэргүүлсэн байна. Эрдэнэт үйлдвэрийн Спорт ордны захиргаа  санаачлан  Олимпийн хөгжлийг дэмжих сангаас  тус  цехүүдийн биеийн тамирын аргазүйч, шилдэг тамирчныг БНХАУ-ын Бээжин хотод аялах эрхийн бичгээр шагнасан байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %