“Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжлээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цаг үеийн асуудлаар Төрийн ордонд хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр би Монгол Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж байгааг зарлах гэсэн юм. ОХУ-ын “Ростех” компанийн эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компани эзэмшихээр боллоо. Монголын компани гэдэг нь ХХБ-ны төлөөний компани болох “Монголын зэс” компани юм. Ингээд Эрдэнэт үйлдвэр манай улсын хуулиар зохицуулагддаг Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болж хувирах юм. Мөн тус үйлдвэрийн ногдол ашиг 100 хувь Монгол Улсад үлдэх болж байна. Энэ үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн албан ёсны мэдэгдлийг хиймээр байна.

Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрийг дагасан бүх барилга байгууламж Монгол Улсад дагаж шилжиж ирнэ. Монгол Оросын хамтарсан “Монросцветмет” компани энэ жишгээр 100 хувь Монгол Улсын аж ахуйн нэгж болж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Дансыг хаасан, тамга тэмдэг хураасан зүйл байхгүй.

Хоёрдугаарт, Зургаадугаар сарын 30-наас эхлэн хоёр тал албан ёсоор байр сууриа илэрхийлж мэдэгдлүүдээ гаргаж эхэлнэ.

Гуравдугаарт, Энэ асуудлыг Оросын талын хамгийн өндөр түвшинд шийдвэрлэсэн гэдгийг хэлэхийг хүсч байна.

Дөрөвдүгээрт, “Ростех” компани зөвхөн энэ хэлбэрээр хэлэлцээрийг хийнэ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн баримт энд байгаа. Энд Монголын Засгийн газар болон аль нэг улсын Засгийн газар аль нэг гуравдагч этгээдэд 49 хувиа зарахгүй.

Тавдугаарт, Хэн нэг гуравдагч этгээд энэ хэлэлцээрт оролцохыг хориглосон гэдгийг дахин хариуцлагатайгаар хэлэхийг хүсч байна.

Зургаадугаарт, Хэрвээ Монгол Улсын компани худалдан авсан 49 хувиа зарах тохиолдолд зөвхөн Монгол Улсын Засгийн газарт эхний ээлжинд зарна.

Долоодугаарт, Энэ хэлэлцээр дуусахад Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэ асуудлыг УИХ-д албан ёсоор оруулж танилцуулах болно.” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %