Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн хамт олон техник технологийн шинэчлэлийн хүрээнд Хаягдлын аж ахуйд 7-р насос шинээр суурилуулж байна. Энэ насос цагт 1500 метр куб булинга шахах хүчин чадалтай юм. Уг насосыг суурилуулснаар Хаягдлын аж ахуйд ажлын 4 насостой болж байна. Шинээр ашиглалтанд оруулахаар суурилуулж байгаа 7-р насосыг нөөцөнд бэлтгэж байна. Хаягдлын аж ахуйд шинэ насос суурилуулах ажлыг Баяжуулах фабрикийн засварын хэсэг, цахилгаан цех, засвар угсралтын цехийн бүтээлч хамт олон гүйцэтгэж байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед шинэ насос суурилуулах ажлыг Эрдэнэт үйлдвэр дотоод нөөц бололцоогоо ашиглан өөрсдийн хүчээр хийж байна.

















