Эрдэнэт үйлдвэр Хаягдлын далангаас шүүрч буй усыг цуглуулж авах, эргүүлэн үйлдвэрлэлд ашиглах зориулалттай шүүрүүлэх сувгийг цэвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй боллоо. Энэхүү тоног төхөөрөмжийн үйл ажиллагаатай үйлдвэрийн зарим удирдлага, цех, хэлтсийн дарга нар өнгөрсөн мягмар гарагт танилцав. Мон-Энерго компанийн инженерүүдийн шийдлээр бүтсэн уг тоног төхөөрөмжийг 4-р сарын сүүлээр суурилуулан, сувгийг цэвэрлэж эхэлсэн бөгөөд 3-4 сарын турш ажил үргэлжлэх аж. Шүүрүүлэх сувгийг цэвэрлэснээр Хаягдлын аж ахуйн бат бэх байдалд сайн нөлөөтэй төдийгүй, үйлдвэрийн хэрэгцээний усны алдагдлыг багасгах, энэ хавийн хөрсний болон гүний усыг бохиртуулахгүй байх зэрэг олон талын ач холбогдолтой. Тэд бүх сувгийг цэвэрлээд ажлын зураг, тоног төхөөрөмжөө манай үйлдвэрт хүлээлгэн өгөх юм.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
















