Дулааны станцын өргөтгөлийн төслийн удирдагч Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Худалдааны асуудал хариуцсан орлогч Б.Болдбаатар болон зарим хэлтсийн удирдлагууд өнгөрсөн мягмар гарагт Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр гүйцэтгэгч “Харбин электрик Интернэшнл” ХХК-ийн захирал болон мэргэжилтнүүд ажлаа танилцуулж, зарим нэг асуудлаар санал солилцон, тодорхой шийдэлд хүрлээ. Эргэлтийн усны насосны станц болон Хөргөх цамхгийн суурийн улны бэлтгэл битон цутгасан, хэв хашлаганы ажил дууссан, суурийн арматур зангидаж байв. 110 кВ-ийн далд хуваарилах станцын барилгын суурийн бэлтгэл ажил хийж, гүйцэтгэгчийн түр байр барьж, ирэх даваа гарагт хоолны газрыг ашиглалтанд өгөхөөр шамдан ажиллаж байна. Турбин генераторыг угсрах барилгын суурийн хөрсний нягтаршлыг турших ажлыг ойрын өдрүүдэд хийх аж.
.jpg)



















