Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай

Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт” сувиллын цогцолбор үйл ажиллагаагаа өргөжүүлэн, клиникийн бүтэц, зохион байгуулалт, стандарттайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эрдэнэт клиник болон өргөжиж, шинэ стандарт нэвтрүүлсний ач холбогдол, давуу тал болон цаашид хэрэгжүүлэх зорилтын талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Эрдэнэт клиникийн тасгийн эрхлэгч, Эмэгтэйчүүдийн их эмч Б.Бурмаатай ярилцлаа.


-Эрдэнэт үйлдвэрийнхээ ажилтнуудын эрүүл мэндийн манаанд 40 гаруй жил зогсож буй “Эрдэнэт” сувилал маань эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ тэлж, клиникийн үйл ажиллагаанд шилжиж байна. Энэ шийдвэр хэзээ гарч, хэрэгжиж эхэлсэн бэ?
-“Эрдэнэт” сувиллын цогцолбор нь үйлдвэрийн нийт ажиллагсад, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон групптэй иргэд, ахмадууд тэдгээрийн ар гэрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх үндсэн үүрэг чиглэлтэй ажилладаг. Бид өмнө нь Сувиллын дэргэдэх Оношилгоо эмчилгээний тасаг гэсэн тасгийн зохион байгуулалттай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан. 
Харин 2019 онд Клиникийн бүтэц үйл ажиллагааны стандарт шинээр гарч, 2023 оны наймдугаар сард оношилгоо, эмчилгээний тасаг маань уг стандартын дагуу магадлан итгэмжлэлийн шалгалтад орж тэнцсэнээр, “Эрдэнэт клиник” нэртэйгээр клиникийн үйл ажиллагаа эрхлэх, магадлан итгэмжлэгдсэн Эрүүл мэндийн байгууллага болж өргөжөөд байна. “Эрдэнэт клиник” одоо Амбулаторийн хэсэг, Яаралтай тусламжийн хэсэг, Орос мэргэжилтэнд тусламж үзүүлэх гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Эхний хоёр хэсэгт нийт 50 гаруй эмч, сувилагч ажиллаж байгаа бол Орос мэргэжилтэнд тусламж үзүүлэх хэсэг дотроо гурван чиглэлийн албатай ажилладаг. 
-“Эрдэнэт клиник”-ийн үндсэн үйл ажиллагаанд гол ямар тусламж үйлчилгээнүүд нэмэгдэж байгаа вэ? 
-Юуны түрүүнд манайх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаториор болон өдрийн эмчилгээгээр үзүүлж байна. Мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ өргөжүүлэн үзүүлдэг боллоо. Манай амбулаторид төрөлжсөн мэргэжлийн нийт 12 кабинет бий. Үүнд, зүрх судас, мэдрэл, уушги, элэг цөс, бөөр дотоод шүүрэл, мэс засал, эмэгтэйчүүд, гэмтэл , МШӨ, сэргээн засах, нүд шүд, сувилахуйн найман кабинетаар өдрийн эмчилгээ, бариа засал мэс заслын боолт, гипс, зүрхний цахилгаан бичлэг, яаралтай тусламж ариутгал, Дүрс оношилгооны хоёр кабинетаар ЭХО, Рентген, Эмнэл зүйн лаборатори зэргээр үйлдвэрийн ажилчид, ҮО-МШӨ иргэд, ахмадууд тэдгээрийн ар гэрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчлэн эрүүлжүүлэлт, хяналт, өдрийн эмчилгээ зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн, манай бүх эмч, сувилагч нар цех хариуцдаг. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ажилчдын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр цехийн эмчийн зохион байгуулалтаар ажиллаж байна. Үүнд ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг, ажлын байран дах хяналтын үзлэг, идэвхитэй хяналт, сургалт зөвлөмж зэрэг тусламжийг эрүүл мэндийн тэмдэглэлт өдөр, зорилтот аян, төсөл хөтөлбөр зэрэг олон арга хэлбэрээр ажиллагсдадаа хүргэдэг.
-Бусад эрүүл мэндийн байгууллагуудтай харьцуулахад, “Эрдэнэт клиник”-ээр үйлчлүүлэх давуу тал, боломж, онцлог юу байх вэ? 
-Иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шатлалын дагуу авдаг. Тухайлбал, эхлээд өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлж, шаардлагатай тохиолдолд БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарт өрхийн эмчийн заалтаар үзүүлж тусламж үйлчилгээ авдаг гэх мэт. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад, ахмад, МШӨ иргэдийн хувьд шууд үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт клиник”-ийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, тусламж үйлчилгээг авч байна. Нөгөөтээгүүр, цех хариуцсан нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар ажилчдын эрүүл мэндийг хариуцаж ажлын байранд үзлэг хяналт хийж буйгаараа онцлог давуу талтай. 


 

-“Эрдэнэт” сувиллын цогцолбор клиник болон өргөжиж, магадлан итгэмжлэгдсэнээр ямар ач холбогдол өгч байна вэ?
-Үйл ажиллагаанд гарах ахиц, ач холбогдол олон бий. Бид бүтэц үйл ажиллагааны стандарт, илүү тодорхой чиглэлтэй болж байна. Үйлчлэх тусламж үйлчилгээ болон үйлчилгээ үзүүлэх цар хүрээ өргөжсөн. Эрүүл мэндийн тухай хуулинд тухайн эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлэлд орох эсэх нь сайн дурынх боловч магадлан итгэмжлэгдсэнээрээ ЭМЯ болон ЭМДЕГ-аас барьж байгаа бодлого, шийдвэртэй зэрэгцэн “хөл нийлүүлж” ажиллах, эрүүл мэндийн даатгал төлж буй үйлчлүүлэгч нартаа “Эрдэнэт клиник”-ээрээ дамжуулан хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх чухал ач холбогдолтой юм. 
-Ойрын үед хэрэгжүүлэхээр ямар зорилт дэвшүүлсэн бэ? 
-Бид эмч, сувилагчдаа хүний нөөцийн мэргэжил ур чадварыг дээшлүүлэх сургалтад тасралтгүй хамруулах, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дэвшилтэт техник, тоног төхөөрөмж суурилуулах, эмчилгээ үйлчилгээний технологи нутагшуулах, ЭМДЕГ-тай гэрээтэй ажиллах, үйлчлүүлэгчдэдээ хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ хүргэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр онцгой анхааран, зорилт тавин ажиллаж байна. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
П.ЭРДЭНЭ-ОЧИР: Тээрэм жигд ажиллаад, төлөвлөгөө норм тасрахгүй байх л жаргал юм даа
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна
Ө.ЦЭРЭГХҮҮ: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад геофизикийн олон аргачлалаар нарийвчилсан ажил хийсэн
Б.МӨНХНАСАН: Хөрөнгө оруулалтын захиалгууд нэг шугамаар явах боломж бүрдсэн
Эм Эм Си Жи компанийн Бодлогын судалгаа эрхэлсэн захирал Ч.Даваасүрэн: Эрдэнэт үйлдвэрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг судалж, тооцоолсноор цаашдын зорилт, бодлогоо бодитой тодорхойлох боломжийг нээж байна
Д.БУДСҮРЭН: Сургалт, хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын уялдаа холбоо сайжирсан
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %