Таны эрүүл мэнд таны гарт

Жил бүрийн 4 дүгээр сарын 07-ны өдрийг Дэлхий нийт Эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан “Эрдэнэт” сувиллын цогцолбор дөрвөн чиглэлээр сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Үүнд, давсыг зөв зохистой хэрэглэх, цусны даралтаа  зөв хэмжиж сурах, амьсгалын эрхтнээ тоос тоосонцроос хамгаалах,  амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх энгийн арга зам, сонсголоо хамгаалах гэсэн сэдвээр ажлын байранд болон зорилтот бүлэгт сургалт явуулж байна. 

Энэ үеэр “Эрдэнэт” сувиллын цогцолборын Үйл ажиллагаа эрхэлсэн орлогч - Ерөнхий эмч Ж.Ганчимэгтэй уулзахад: “Оны эхний улиралд бид ажилчдынхаа сүүлийн таван жилийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнг тооцож дүгнэлт гаргасан. Үүнээс  үзвэл хөдөлмөрийн чадвар алдалтаар бөөр шээсний замын өвчлөл, үе мөч, ахуйн хүрээний осол гэмтэл, зүрх судас, элэг цөсний эмгэгүүд зонхилж байна. Эрүүл мэндийн эрсдэлд хүргэж буй хүчин зүйлүүдийг авч үзвэл эхэнд нь, тамхины хэрэглээ, хоёрт, архины хэрэглээ, гуравт, биеийн жингийн илүүдэл буюу таргалалт  байна. Эдгээрийг бууруулахад хувь хүний хүчин чармайлт чухал байна. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ажилчдынхаа эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлд бодлогоор анхаарч байгаа. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, амарч сувилуулах боломжоор хангасан “Эрдэнэт” сувиллын цогцолбор ажиллаж байна. Мөн ажиллагчдын бие бялдрыг чийрэгжүүлж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой, бүх төрлийн спортоор хичээллэх боломж бүхий Спорт цогцолбор, цэвэр агаарт зохистой амарч, алжаалаа тайлах амралтын газар, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх Соёл, урлагийн цогцолбор байна. Иймээс Эрдэнэт үйлдвэрийн ажилтан та бүхнийг боломж, нөхцөлөө дүүрэн ашиглаж, амьдралын зөв дадал хэвшлийг өөртөө бий болгон, эрүүл мэнддээ анхаарал хандуулцгаая” гэж уриаллаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %