Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Засвар механикийн заводын Металл хийцийн хэсгийнхэн Liebherr экскаваторын шанага угсрах ажлыгсар шинийн баярын өмнө дуусгаж, Ил уурхайд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Тус хэсгийн хамт олон Ил уурхайд ашиглагдаж байгаа Liebherr-994 маркийн экскаваторын 18 метр кубийн багтаамжтай шанага угсрах ажлыг өнгөрсөн оны 8-р сараас эхэлжээ. Тэгвэл угажлын гүйцэтгэлөнөөдрийн байдлаар 85-90 хувийн биелэлттэй байна. Өмнөх жилүүдэд гадаадаас өндөр үнээр худалдаж авдаг байсан Liebherrэкскаваторын шанагыг анх удаа өөрсдийн хүчээр дотооддоо үйлдвэрлэх болсон нь эдийн засгийн хүндрэлтэй үед өндөр үр ашигтай төсөл болж байгааг мэргэжилтнүүд үнэлж байна. Металл хийцийн хэсгийнхэн өөрсдийн угсарч байгаа энэхүү экскаваторын шанаганы ашиглах хугацаа болон эдэлгээний чанарт урьдчилсан байдлаар судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд гаднаас нийлүүлдэг экскаваторын шанаганы ашиглалтын байдалтай ижил гэсэн үнэлгээ гарчээ.
Liebherr экскаваторын шанага угсрах ажлыг Металл хийцийн хэсгийнхэн гаднаас ямар нэг нэмэгдэлажилчин авахгүйгээр өөрсдийн угсралт болон гагнуурын 10 хүний бүрэлдэхүүнтэй багхоёрээлжээр гүйцэтгэж байна.Экскаваторын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг дотооддоо угсарч, засварлах нь импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд хийгдэж байгаа томоохон төслийн нэг бөгөөд металл хийцийн хэсэг 2017 онд бүтээмж инновацийн чиглэлээр хэд хэдэн ажлыг төлөвлөн, зураг төслийг нь бэлэн болгосон ажээ.















