Орхон аймгийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаанд аймаг орон нутгийн удирдлагууд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Р.Р.РАКШАЕВИЧ нар оролцож, баяр хүргэлээ. Олон улсын хүний эрхийн энэ өдөр Монголын ардчилсан хувьсгал 25 жилийн ойтойгоо золгож байна. Аймгийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаанд аймгийн МАН, МАХН-ын төлөөлөл мөн баяр хүргэлээ. Энэ өдөр аймгийн ИТХ-ын шийдвэрээр Орхон аймгийн “Хүндэт иргэн” тэмдгээр Д.Батлхүндэн, Д.Баатар нарыг шагнасныг гардуулан өгсөн юм.
Гэрэл зургийг Ж.ОЮУН















