2017 оны 2-р сарын 1-нд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулах шинэ Хамтын гэрээний 2-р хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажлын хэсгийнхэн оролцож, талууд 2017 онд хэрэгжүүлэх шинэ Хамтын гэрээний төслийн хэд хэдэн заалтууд дээр харилцан санал бодлоо солилцож, шийдвэрлэсэн байна.
12 бүлэг, 114-116 заалттай шинэ Хамтын гэрээ нь Эрдэнэт үйлдвэр,ҮЭХ-ны хооронд байгуулан хэрэгжүүлэх 10 дахь удаагийн гэрээ юм. Дараагийн хэлэлцүүлгийг ойрын хугацаанд хийж, тодорхой хэд хэдэн асуудал дээр ярилцана гэж ажлын хэсгийнхэн ярилаа. Шинэ Хамтын гэрээний төслийг хоёр тал зөвшилцөн батлах хүртэл өмнөх гэрээ хүчин төгөлдөр хэрэгжих юм байна.















