Ш.Отгонбилэг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Жил бүрийн 2-р сарын 1-ний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн анхны монгол ерөнхий захирал асан Шагдарын Отгонбилэг агсны төрсөн өдөр тохиодог. Энэ өдөр Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотын удирдлагууд, журмын нөхөд, гэр бүлийнхэн нь  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн өмнө талбай дахь Ш.Отгонбилэг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг юм.  Тэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа уул уурхайн салбарын чадварлаг боловсон хүчнийг  бэлтгэх зорилгоор одоогийн Технологийн сургуулийг Эрдэнэт үйлдвэрийн дэргэд байгуулах шийдвэрийг санаачлан хэрэгжүүлсэн тул тус сургуулийг түүний нэрэмжит болгон, нэрийг нь мөнхжүүлсэн түүхтэй. Тиймээс  хүндэтгэл үзүүлэх энэхүү арга хэмжээг  Технологийн сургууль жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.   Ш.Отгонбилэг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолд  Орхон аймгийн ИТХТ-ийн дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч С.Батжаргал, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нарын удирдлагууд, “Ш.Отгонбилэг судлал” сангийн гишүүд, тус сургуулийн Удирдах зөвлөл болон Эрдмийн зөвлөлийн гишүүд, боловсролын байгууллагын төлөөлөгчид,  багш оюутны төлөөлөл оролцов.  Хүндэтгэлийн үйл ажиллагааны  үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нийт зочдод хандан хэлсэн үгэндээ “Шагдарын Отгонбилэг агсан бид оюутан цагийн найзууд. Бид энэ үйлдвэрийн төлөө, уул уурхайн салбарын төлөө гар сэтгэл нийлж, олон жил зүтгэсэн. Энэ хүний хийсэн бүтээснийг мөнхжүүлэх, алдар нэрийг нь өндөрт авч явах ийм сайхан ажлыг үргэлжлүүлж байгаа та бүхэнд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын хувьд  гүнээ талархаж байна. Ш.Отгонбилэг бол Монгол оюутан яаж сайн сурч боловсордгийг,  гадаадын хүн орос хэлийг ямар түвшинд сурч болдгийг өөрийнхөө бахархалт замналаар тод томруун харуулсан хүн. Тэрээр бас  Эрдэнэт хэмээх том үйлдвэрийг  Монгол хүн хэрхэн амжилттай удирдаж, ажиллуулж чаддагийг ч гайхалтай баталж чадсан гарамгай удирдагч, уул уурхайн салбарын нэрт эрдэмтэн байсан. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот бол бидний түүх. Харин энэ түүх бол түүний амьдрал, ажил үйлстэй салшгүй холбоотой. Бид үеийн үед энэ хүний хийсэн бүтээснийг санан дурсаж, үйл хэргийг нь үргэлжлүүлж явах учиртай” хэмээн тэмдэглэсэн юм. Мөн энэ үеэр зочид “Ш.Отгонбилэг судлал” сангийн талаар санал бодлоо солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.  
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %